card

Оросын улс түмний найрамдлын их сургууль (РУДН)

Оросын улс түмний найрамдлын их сургууль (РУДН) 1960 оны 2 сарын 5-нд ЗХУ-ын Засгийн газрын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 1961 оны 2 сарын 22-нд их сургуулийг Африкийн ард түмнүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн бэлгэдэл болсон Патрис Лумумбагийн нэрэмжит болгожээ. Оюутнууд, эрдэмтэд улс төрийн хяналтаас гадуур улс түмний найрамдал, харилцан туслалцах зарчмыг хатуу баримтлан, чөлөөтэй суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж боломжтой байв. 1992 оны 2 сарын 5-нд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр Оросын улс түмний найрамдлын их сургууль хэмээн нэрлэгдэх болсон.    

Сургуулийн товч мэдээлэл

Байрлах хот

  • Москва хот

Салбар, төлөөлөгчийн газар

  • Сочи хот

Байгуулагдсан огноо

  • 1960 оны 2 сарын 5

Дэлхийн рейтинг

  • QS: 295
  • QS Arts and Humanities: 173
  • QS Natural Sciences: 251

Сургуулийн сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлүүд

  • Математик
  • Хими
  • Физик 
  • Анагаах 
  • Орчин цагийн хэл

Лабораторийн баазыг бэхжүүлж, хэвлэн нийтлэгчдийг дэмжин, дэлхийн түвшний эрдэмтдийн баг бүрдүүлж, авьяаслаг залуу судлаачдыг сурган хүмүүжүүлдэг.

Монгол оюутнууд оролцох боломжтой шинжлэх ухааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд

Монгол оюутнууд сонгосон дурын хөтөлбөртөө оролцох боломжтой.

Монгол оюутнууд тэтгэлэг авах боломжтой конкурс, олимпиад, уралдаанууд

  • Их сургуулийн нээлттэй Олимпиад
  • Open doors

 

Сургуулийн тоон мэдээлэл

Зургийн цомог

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Амьдрах нөхцөл

1

Байрлах хэлбэр, төлбөр

  • 2 хүний – 3500 руб.
  • 3 хүний – 3000 руб. 

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр
  • Жилээр

3

Оюутны байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Угаалгын өрөө
  • Индүүдлэг ба хувцас угаалгын өрөө

.

4

Интернет

  • Wi-fi

5

Оюутны чөлөөт цаг

  • Спорт цогцолбор
  • Соёлын төв
  • Сувилал, амралтын газруу
  • Клубууд, кафе г.м.

6

Хот доторх  нийтийн тээврийн үнэ

  • Автобус - 55 руб.
  • Метро - 55 руб.

7

Сарын дундаж зарлагын хэмжээ

  • 20,000 руб

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх