2019 оны намраас Оросын аливаа улсын их сургуулийг онц дүнтэй төгсөж байгаа гадаад оюутнуудад хугацаагүйгээр байнгын оршин суух эрх олгохоор боллоо.
Байнгын оршин суух эрх нь тухайн иргэнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт хүссэн хугацаагаараа амьдрах, чөлөөтэй гарч явах, орж ирэх эрхийг олгох юм. Урьд нь уг эрхийг 5 жилийн хугацаатай олгож, дуусахаар нь сунгуулдаг байсан бол энэ удаад тэгэх шаардлагагүй, гагцхүү оршин сууж байгаа байршлаа жил бүр Дотоод хэргийн яаманд нь бүртгүүлж байхад л хангалттай юм.
Энэ нь Оросод дэлхийн хэмжээний боловсрол эзэмшээд дараа нь ажлын талбарт энэхүү мэдлэг, ур чадвараа цааш нь улам хөгжүүлэх, карьераа ахиулах хүсэлтэй оюутнуудад маш том боломж юм.