2019 оны 12 сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын уулзалт Москва хотноо болсон билээ.
Уулзалтаар ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол хүмүүнлэгийн сэдвүүдийн талаар ярилцсан бөгөөд боловсролын чиглэлээр Д.Медведев хэлсэн үгэндээ "Боловсролын салбарын харилцаа хурдацтай хөгжиж байгаа. ОХУ нь Монгол Улсад боловсон хүчин бэлтгэж эхлээд 90 жил болжээ. Зөвлөлтийн болон ОХУ-ын их, дээд сургуулийг 60 мянга гаруй оюутан төгссөн. Одоогийн байдлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад 3000 монгол иргэн суралцаж байна. ОХУ-аас жил бүр хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэгд Монгол зүй ёсоор ордог" хэмээн онцолсон байна.