М.В. Ломоносовын нэрэмжит Умард Арктикийн холбооны их сургууль (САФУ)

М.В. Ломоносовын нэрэмжит Хойд (Арктикийн) Улсын их сургууль нь (САФУ) ОХУ-ын  Баруун хойд нутгийн  томоохон шинжлэх ухаан, боловсролын төв юм.

Тус их сургууль нь  Евроазийн их дээд сургуулиудын нийгэмлэг болон ОХУ-ын тэргүүлэх их сургуулиудын нийгэмлэгийн гишүүн. САФУ-гийн  төгсөгчид  хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй байдаг  бөгөөд     нефть хий, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилга, эрчим хүч болон мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын болон ОХУ-ын олон тооны төсөл хөтөлбөрт амжилттай оролцож байна.

Түүнчлэн  манай их сургууль хүмүүнлэгийн чиглэлээр  оюутан бэлтгэдэг  академик   уламжлалтай. Өнөөдөр САФУ-д нийт  15000 гаруй мянган оюутан, түүний дотор   гадаадын 52 орны  оюутан  суралцаж.

САФУ нь олон улсын оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах, зуны сургалтанд хамрагдах, бусад улс орны түншүүдтэйгээ байгуулсан гэрээний дагуу Эрдэм шинжилгээний хуралд оролцох, мэргэжил дээшлүүлэх (жил бүр 300 гаруй оюутан хамрагдсан) мөн Арктикийн их сургуулийн “Циркум туйлын шинжлэх ухаан” мэргэжлээр бакалаврын түвшинд хос мэргэжил эзэмшихээр суралцах зайн сургалтанд хамрагдах зэрэг маш олон боломжоор оюутнуудаа хангадаг байна.

Байгаагаас гадна шинжлэх ухаан, боловсролын  үйл ажиллагаа нь  сургалтын 20  байр,  шинжлэх ухаан-технологийн 18 Төв, томоохон хэмжээний 25 томоохон лаборатори болон шинжлэх ухааны номын сангуудад амжилттай хэрэгжиж байна.

Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Хуваарийн дагуу Zoom-ээр шууд холбогдох
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Их сургуулийн тухай

Байрлах хот

  • Архангельск хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд

  • Северодвинск хот

Байгуулагдсан огноо

  • 2010 оны 6-р сарын 8

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг

  •  САФУ  «Интерфакс» агентлагийн үзүүлэлтээр  2019 онд   Оросын 327  их, дээд сургуулиас  66 -д эрэмблэгдсэн .

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд

1.“ Хойд бүсийн нөөц”

  • бионөөцийн олборлолт ба боловсруулалт,   түүнийг  нөхөн сэргээж анхны  байдалд нь   оруулах технологи;
  • нүүрс устөрөгчийн ба эрд
  • сийн  нөөцийн эрэл,   хайгуул, олборлолтын  технологи боловсруулан  үйлдвэрлэлд  нэвтрүүлэх;
  • ОХУ-ын Арктик бүсийн  (АЗРФ) байгалийн  байдал болон  гарсан өөрчлөлтийн антропоген хүчин зүйлд  мониторингийн судалгаа  хийх;
  • тэнгис ба гол горхины  биотехнологи;
  • усны гүнийн бие  организмуудын   биологийн идэвхит  бодисоос   эм гарган авах ;
  • гүний усны судалгаа;
  • далайн  болон голын усыг цэвэршүүлэх  арга

2. “Экосистемийн судалгаа”:                                           

  • хөрс, ус, агаар мандал  болон  биологийн объектуудад  хийх химийн шинжилгээний арга зүйг боловсронгуй болгох,   үндсэн   бохирдуулагчийг тодорхойлох  асуудлыг шийдвэрлэх,  мөн  орчныг бохирдуулах  боломжтой  бусад аюултай зүйлсийг   эрэн хайх  арга хэмжээг  багтаасан Хүрээлэн буй орчны  объектуудын  химийн  аналитик судалгаа.
  • байгалийн  нэгдлүүдийн хими:  ургамал амьтны гаралтай  байгалийн  нэгдлүүдийн бүтэц болон  шинж чанарыг судлах,  тэдгээрийн биосинтезийн онцлог ба бүтцийн найрлага, ижил төстэй  шинж чанарыг  судлах; 
  • биологийн иж бүрэн монторинг:  Хүн  мөн  амьтны ертөнцийн объектуудын  эрүүл мэндэд байнгын  ажиглалт судалгаа хийж  тэдний бие организмд  байгаа  хорт бодисын  түвшин,  нягрталыг  тодорхойлох,  амьдралын чухал элементүүдийн дутагдалыг илрүүлэх,   хүний эрүүл мэнд ба хүрээлэн байгаа орчны харилцан хамаарлыг  тодорхойлох  ( орчны  зарим  хэсэг)
  • Арктикийн экосистемийн  метагеном  судалгаа-  NGS технологи дээр суурилсан зарим нэг организмын болон  тэдний нийгмийн   талаархи  тооны  мэдээлэл авах шинэ  арга хэрэгсэл.  

3. “Материал ба технологиуд”

  • хөлөг онгоцны үйлдвэр, засварын   үйлдвэрийн газрын технологийн явцад хяналт  тавих;
  • хөлөг онгоцны үйлдвэрлэлийн  технологийн  тоноглолын  шинэчлэлийг боловсронгуй болгох; 
  • хөлөг онгоц үйлвэрлэлийн явцад   их биеийн бүтцүүдийн  хэмжээг  хянах  арга  техникийг  боловсрүүлах; 
  • хөлөг онгоц үйлдвэрлэлийн   явцад “Индустрия 4.0” багажийн  ашигласан  практик ажиллагааны  мониторингийг  үндэслэн үйлдвэрлэлийн тоон технологи боловсруулах;
  • хөлөг онгоц үйлвэрлэлийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн   технологийн тоноглол,  хэрэгслүүд   зохион бүтээх шинэ арга барил боловсруулах;
  • хөлөг онгоц  үйлдвэрлэлийн  эдийн засаг технологийн үр ашгийг дээшлүүлэхэд  нөлөөлөх    үйлдвэрлэлийн системийн  элемэнтүүдийн  судалгаа ба   шинэчлэн боловсруулалт;
  • өндөр критик  флюидыг нүүрс төрөгчийн давхар исэлээр экстракцид шилжүүлэх  технологийг ашиглан  хөлгийн  труба хоолойнуудыг цэвэрлэх арга техниик боловсруулах;
  • хөлөг онгоцны ашиглалтын  олон төрлийн   нөхцөлд   температурын  болон даралтын өөрчлөлтөөс  шалтгаалан хөлгийн  шатахуунд  үүсдэг  асфальт давирхай,  парафины  тундсыг хянах ба судлагаа хийх; 
  • хөлөг онгоцны боомтын  бүтэц байгууламжуудыг  байгуулах үеийн инженер-геологи, инженер-геотехник, инженер-геодезийн болон  инженер-экологийн эрэл хайгуулын  ажлын гүйцэтгэлийг судлах мөн  улирлаас хамааралтайгаар   хөлдөх   хөрсний судалгаа шинжилгээ хийх ;
  • хойд бүс нутгийн нөхцөлд тохирох барилгын материалын    хамгаалан- чимэглэх  бүрхэвч,  мөсөн бүрхүүл тогтохоос урьдчилан сэргийлсэн  түрхлэг  зэргийг  боловсруулан бүтээх;
  • олон атомт нийлмэл бүтцэд хийх  нарийн   рентгген–бүтцийн  шинжилгээ хийх;

4. “Хойд  өргөрөгийн  бүсийн   хүний  амьдрал, үйл ажиллагаа”  (хүний хөгжлийн асуудал багтна)

  • ОХУ-ийн  Арктикийн бүсийн  /АЗРФ/ эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээр хүний нөөцийн  хангамжийг судлах;
  • Арктикийн бүс нутаг ялангуяа  алслагдсан  хот суурин газруудын    боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бусад үйлчилгээнүүдийн  хүртээмжийг судлах
  • Арктикийн бүсийн  газар зүй- цаг уурын нөхцөлд амьдрах хүний  дасан зохицох суурь механизм,  ялангуяа  хүүхдийн өсөлт хөгжилт,  настай хүмүүсийн амьдралын байдлын  чанарыг судлах: Үүнд: 
    • хүний бие организмын үйл ажиллагааны үр  ашигтай  өөрчлөлтийн технологи
    • мэргэжлийн үйл ажиллагааны   сэтгэл зүйн зохицуулалт
    • эрсдэлтэй,  хүнд нөхцөлд ажилладаг  хүний мэргэжлийн үйл ажиллагааны найдвартай байдал
    • Арктикийн бүсэд амьдран суудаг үндэсний цөөнхийн боловсролын системийн  байдлын судалгаа
    • Арктикийн бүс нутагт зориулсан  шинжлэх ухаан  технологийн  хөгжлийн  өнөөгийн байдал, хэтийн төлөвийн  судалгаа, шинжилгээ

Монгол оюутнууд оролцох боломжтой шинжлэх ухааны судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд

Жил бүр их сургуулийн хэмжээнд 200 гаруй шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлдэг. САФУ-гийн  шинжлэх ухааны  эдгээр төслүүд нь  ОХУ-ын болон олон улсын сангийн грантаар эсвэл  үйлдвэрийн газруудын захиалгаар   санхүүждэг.  Оросын болон гадаадын   оюутнууд  эдгээр  болон   олон улсын бүх төслүүдэд оролцох боломжтой.  Оролцогчдод  тавигдах гол шаардлага нь бол   их  сургуулийнхаа шинжлэх ухааны үйл ажиллагааны дараах  тэргүүлэх 7  чиглэлээр   зохих түвшинд бэлтгэгдсэн байх:  

  • Хүрээлэн буй орчин
  • Барилга ба эрчим хүч
  • Хими ба биотехнологи
  • Арктикийн хүн
  • Түүхий эдийн нөөц ба нөөц хэмнэлт
  • Хөлөг онгоц үйлдвэрлэл ба засвар
  • Мэдээллийн технологи

 САФУ-гийн гадаад оюутнуудыг мөн  Оросын болон олон улсын шинжлэх ухаан-боловсролын   төслүүдийн хэрэгжилтэнд татан оролцуулж байна.

Монгол оюутнууд тэтгэлэг авах боломжтой конкурс, олимпиад, уралдаанууд 

Оросын холбооны улсын Засгийн газрын тэтгэлэг

  • (№891-р Тогтоол)

Сургуулийн тоон мэдээлэл

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүний/ 3 хүний өрөө    сард  600 - 1000 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр
  • жилээр

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Усанд орох өрөө
  • Угаалгын өрөө
  • Хичээлийн даалгавар хийх өрөө
  • Амралтын өрөө

4

Интернет

  • Wi-fi

5

Оюутны амралт, чөлөөт цаг 

  • САФУ-гийн Биеийн тамир спортын “АРКТИКА” төв-д   олон төрлийн уралдаан тэмцээн зохиогддогоос гадна  сургуулийн шигшээ багийн тамирчид дасгал сургуулиа хийдэг. Биеийн тамирын дасгалын тоног төхөөрөмжүүд нь оюутнуудын зүгээс өндөр үнэлгээ авсан.  Үүнээс гадна дасгалжуулагчийн удирдлага дор ганцаараа болон багаар  йогийн дасгал сургууль хийх  тусгай өрөө тасалгаануудтай. Биеийн тамирын хичээлүүд мөн  энэ цогцолборт ордог юм.
  • Спортын клубууд:  Мини хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, зүг чиг олох, флорбол- (заалны бөмбөгтэй хокей),  полиатлон (спортын олон төрөл), ширээний теннисний зэрэг   секцүүд  хичээллэдэг  
  • Амралт, сувилалын газар
  • Усан сан
  • Спорт сургалтын “Илес” бааз
  • Уран бүтээлийн төв:  «La Jeunesse» бүжгийн хамлаг, «Зиндеги» - энэтхэг бүжгийн хамтлаг,  нийтийн бүжгийн ба  төгсөлтийн үдэшлэгт бэлдэх  бүжгийн  студи, «Горчица”, «TIGER TIGER!», «ATTENTION dance», «VOGUE TEAM», «ARCTIC team» зэрэг бүжгийн баг, хамтлагууд үйл ажиллагаа явуулдаг. Мөн «АРТ-САФУ» чөлөөт уран бүтээлийн   нэгдэл,   «Схождение» уран бүтээлийн театр,  үлээвэр хөгжмийн  оркестр, Архангельскийн оюутны нээлттэй   театрууд, Рок-клуб «Арктик плюс» нэртэй дууны студи зэрэг нь үйл ажиллагаа явуулж байна..
  • Сайн дурынхны төв.  Тэд өнөөдөр: байдлаар САФУ-гийн зочлон үйлчлэх албанаас: нийгмийн, уран бүтээлийн, спортын, боловсролын, экологийн,олон улсын харилцааны гэх мэт 9   чиглэлээр  сайн дурын  хөдөлгөөний удирдагчийг тодруулж бэлтгэх төсөл хэрэгжүүлж байгаа.
  • Оюутны ортядын  штаб.
    • Оюутны эрчим хүчний чиглэлийн баг-«Фотон»,
    • Оюутны барилгын отряд - «Медведь»,
    • Оюутны -барилгын отряд - «Орбита»,
    • Оюутны барилгын отряд - «Борей»,
    • Оюутны барилгын отряд - «Белка»,
    • Оюутны барилгын отряд -«Гризли»,
    • Оюутны  вагоны үйлчлэгчийн отряд - «Драккар»,
    • Оюутны  вагоны үйлчлэгчийн отряд -«Ласточка»,
    • Оюутны  сурган хүмүүжүүлэх отряд «Орлята»
    • Оюутны үйлчилгээний албаны баг- «Морошка»,
    • Оюутны сайн дурын  сурган хүмүүжүүлэхийн  отряд - «Опора»,
    • Оюутны  сурган хүмүүжүүлэх отряд «Паприка»,
    • Оюутны эрэн сурвалжлах ажлын отряд  «Вихрь» зэрэг олон төрлийн  оюутны  сайн дурын багууд  ажил үүрэг гүйцэтгэж байна.
  • Олон үндэстний эв найрамдлын клуб
  • Оюутны өөрөө удирдах зөвлөл
  • Оюутны шинжлэх ухааны нийгэмлэг

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус – 29 руб

7

1 сарын амьдралын өртөг

  • 10.000 – 15.000 руб

 

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх