card

Санкт-Петербургийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль

Санкт Петербургийн  Үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль (СПбГУПТД)  нь  ОХУ-ын технологи уран сайхны томоохон их сургуулиудын нэг юм.  Манай сургууль Санкт-Петербург хотын төвд Хааны талбай / Дворцовая площадь, алдарт Эрмитаж болон Невскийн өргөн чөлөөнд байрладаг юм.

Орос улсын  6 хүчирхэг сургууль нийлж тус их сургуулийн  үндэс суурийг босгосон бөгөөд үүнд: График дизайны  сургууль, Костюмийн дизайны, Дотоод заслын дизайны сургууль, Синергетик  мета шинжлэх ухааны когнитив  дизайны сургууль, Орон зайн орчны дизайны  сургуулиуд багтдаг.  Мөн манай их сургууль  дизайны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэн гаргахын зэрэгцээ хөнгөн үйлдвэрийн, хэвлэл, целлюлоз-цаасны үйлдвэрийн, хими-технологийн, дулааны болон цахилгаан эрчим хүчний, дизайны  болон медиа-үйлдвэрлэлийн, сэтгүүл зүй, реклам-олон нийттэй харилцах чиглэлийн, аялал жуулчлал, эдийн засаг болон менеджментийн чиглэлүүдээр оюутан бэлтгэдэг.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Санкт-Петербург хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

 

Байгуулагдсан огноо:

  • 1930 оны 4 сарын 26

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • Боловсролын үнэлгээний чанарын үзүүлэлтээр Үндэсний их сургуулиудын рейтингээр  18 –д
  • ОХУ-ын үндэсний инженер техникийн их дээд сургуулиудын рейтингээр    58 – д
  • “Форбс” сэтгүүлийн   шалгаруулалтаар  тэргүүлэх  их дээд  сургуулиудын    84 –д тус тус эрэмблэгдсэн

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд:

  • Тэргүүний  тоон  болон  оюун ухаант үйлдвэрлэлийн технологид шилжих
  • Эрчим хүчний   нөөцийн хэмнэлттэй, цэвэр экологийн чиглэлтэй   технологи руу шилжих
  • Хувь  хүнд чиглэсэн анагаах ухаанруу шилжих
  • Экологийн цэвэр бөгөөд өндөр үр ашигтай газар тариалангийн болон  аква- аж ахуй руу шилжих.
  • Хүн ба байгаль, хүн ба технологийн харилцан үйлчлэлийг харгалзсан Оросын нийгмийн томоохон сорилтуудад үр дүнтэй хариу өгөх чадвар
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд:
  • Зуурамтгай,    уян хатан чанарыг   урьдчилан  тогтоодог     компьютерын аргын техникийн  боловсруулалт
  • Төрөл бүрийн салбарт ашиглах полимер даавууг  бүтээх технологи
  • Хувцас  үйлдвэрлэлийн   салбарт ашиглагдах    3  хэмжээст зураг төслийн арга болон   загвар зохион бүтээх     систем
  • Даавуун материалын бэлдэц бэлтгэх  явцад  нөөц хэмнэлттэй технологи бүтээх

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд:

  • Цогц хичээлийн агуулгаар зохиогддог “Соёл ба урлаг” Олимпиад
  • Бүтээлч сэтгээлгээг хөгжүүлэх хичээлийн агуулгаар зохион байгуулагддаг «СreativeRussia» олон улсын Олимпиад

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2-3 хүний өрөө сард 900 - 2800 руб

2

Төлбөрийн нөхцөл

  • Тэтгэлгээр сурдалцдаг   оюутнууд – жилд 1 удаа
  • Хувиараа  төлбөрөө төлж  сурдалцдаг   оюутнууд – хагас жилээр

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Душ
  • Угаалгын өрөө
  • Бие даалтын ажил хийх өрөө, тасалгаанууд

4

Интернет

  • Wi-Fi 

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Коворкинг Төв

6

Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 55 руб.
  • Метро  - 60 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • Тэтгэлгээр сурдалцдаг   оюутнууд – 900 руб/сард
  • Хувиараа  төлбөрөө төлж  сурдалцдаг   оюутнууд – 2800 руб./сард 

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх