Томскийн үндэсний судалгаа шинжилгээний политехникийн их сургууль

      Холбооны Улсын автономит дээд боловсролын байгууллага " Томскийн  Политехникийн Үндэсний Судалгаа- шинжилгээний  Их Сургууль" (ТПУ). Томскийн Политехникийн их сургууль нь ОХУ -ын тэргүүлэх техникийн их сургууль юм. Тус сургууль анх 1896 онд Эзэн хаан II Николай-ын Томскийн практик инженерүүдийн технологийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан ба  Ази тив дэх анхны инженерийн их сургууль байсан түүхтэй. Өнөөдөр  ТПУ нь Оросын их сургуулиудын Топ-10 сургуулийн тоонд,  дэлхийн их сургуулиудын Топ- 400  ордог.

Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Хуваарийн дагуу Zoom-ээр шууд холбогдох
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Томск хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

  • Салбар сургууль, Кемерово мужийн Юрга хотод

Байгуулагдсан огноо:

  • 1896 оны 4-р сарын 29

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд​​​​​​​:

  • Комплексные исследования арктического шельфа
  • Сансар
  • Их өгөгдлүүд
  • Онцгой хүмүүс
  • Аж үйлдвэрийн байр зүй ба хяналт
  • Робототехник ба хувиарласан объектуудыг удирдах
  • Байгалийн гаргаж авахад төвөгтэй нөөц
  • Цэвэр ус
  • Экоэнергетика
  • Анаагахын цөмийн технологи

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

  • Арктикийн шельфийн  цогц судалгаа
  • Сансар
  •  Их мэдээлэл
  • Онцгой хүмүүс
  • Үйлдвэрийн томографи ба үл эвдэх сорилт
  • Робот техник ба тараасан объектын хяналт
  • Нөхөн сэргээхэд хүндрэлтэй байгалийн баялаг
  • Цэвэр ус
  • Эко энерги
  • Анагаах ухааны  цөмийн технологи

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд​​​​​​​:

  • Сургуулийн сурагчид болон элсэгчдэд зориулсан "Таны анхны амжилт" олон улсын Олимпиад
  • Магистратурын элсэгчдэд зориулсан олон улсын Open Doors: Russian Scholarship Project олимпиад
  • ОХУ -ын Засгийн газрын тэтгэлэг

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүн  – 1200 руб.
  • 3 хүн – 1000 руб

2

Төлбөрийн нөхцөл

  • Сараар
  • Хагас жилээр
  • Жилээр

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Усанд орох өрөө
  • Давтлагын  өрөөнүүд
  • Биеийн тамирын дасгалжуулах заал
  • Амралтын өрөө
  • Теннисны зал

4

Интернет

  • Интернет, 200 объектад хүртээмжтэй  Wi-fi

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Оюутнуудын олон нийтийн холбоодууд ;
  • Залуучуудыг татан оролцуулах зорилготой төслүүд;
  • Спорт, эрүүл мэндийн арга хэмжээ;
  • Олон үндэстэн ястныг нэгтгэхэд  чиглэсэн олон тооны  арга хэмжээ, ард түмнийхээ уламжлал, соёлыг танилцуулах боломж;
  •  Жил бүр монгол оюутнууд их сургуулийнхаа удирдлагын дэмжлэгтэйгээр Монголын өдрийг зохиодог..

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 23 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • 13 000 руб

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх