Арктикийн агротехнологийн
улсын их сургууль

Арктикийн агротехнологийн улсын их сургууль”  (АГАТУ)  -ийн  үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн цогцолборын  боловсон хүчин бэлтгэх сургалтын чанарыг  дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, судалгааны дэвшилтэт технологийг хөгжүүлэх зэрэгт  оршино.

Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Хуваарийн дагуу Zoom-ээр шууд холбогдох
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Их сургуулийн тухай

Байрлах хот:

Якутск хот

Салбар, төлөөлөгчийн газрууд:

Якутск хот, Салбар Октемцы т. (Хангаласский улус)

Байгуулагдсан огноо:

  • 1956 оны 8 сарын 28

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • Дэлхийн тэргүүний их сургуулиудаас  эхний 100-д багтдаг : 95-р байр
  • QS (төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтээр): 110-аас 101-т

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

  • хөдөө аж ахуй
  • газар тариалан
  • биологи
  • хүнсний аюулгүй байдал
  • хөдөө орон нутгийн тогтвортой хөгжил
  • мал эмнэлэг
  • мал эмнэлэг, эрүүл ахуйн шинжилгээ
  • ойжуулалт
  • ландшафтын дизайн
  • агрономи

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

  • ERASMUS хөтөлбөрөөр  Европын тэтгэлэгт хамрагдах, мэргэжил дээшлүүлэх
  • Арктикийн их сургуулийн шугамаар дадлага хийх
  • Баварид (Герман) хөдөө аж ахуйн дадлага хийх
  • гадаад хэлний үнэгүй сургалтанд хамрагдах (англи, герман)
  • ОХУ -ын Засгийн газрын буцалтгүй тусламжинд хамрагдах
  • Казахстаны их, дээд сургуулиудтай байгуулсан хос  дипломын хөтөлбөрт хамрагдах

Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд:

  • ОХУ -ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт  хамрагдах
  •  Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт  хамрагдах
  • Гадаад орнуудад мэргэжил дээшлүүлэх
  • Бүх Оросын Олимпиадуудад оролцох
  • Сайн дурынхны хөдөлгөөнд нэгдэх
  • Спорт тэмцээнүүд

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүн
  • 3 хүн
  • 4 хүн
  • 5 хүн
  • Хүн тус бүр сард 1200 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүрээр
  • Жилээр

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Усанд орох өрөө
  • Индүүдлэгийн өрөө
  • Бие засах газар
  • Угаалгын өрөө
  • Хурлын заал

4

Интернет

Wi-Fi

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Спорт цогцолбор
  •  «Академия волонтера» сайн дурынхны Төв
  • Угсаатны ардын «Сандал» хамтлаг
  •  «Нуурал» дууны чуулга
  • Инженерийн салбарын оюутнуудын дуу, хөгжмийн чуулга

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус – 30 руб.
  • Такси - 150 руб. по центру

7

1 сарын амьдралын өртөг

  • Дотуур байранд амьдрах хөлс –сарын 1200 руб.
  • Хоол хүнсний  зэрэг зардал – 7 000 руб.

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх