Өмнөд Уралын
улсын их сургууль
Өмнөд-Уралын улсын их сургууль нь ( цаашид ЮУрГУ гэж товчилно) SMART их сургууль бөгөөд Евроазийн хилийн заагт орших Челябинск хотод байрлах ба Оросын лидер их, дээд сургуулиудын нэг юм. Рейтингээрээ ОХУ-ийн тэргүүний, сонгодог 15 их сургуулийн тоонд багтдаг тул залуучуудын дунд эрэлт хэрэгцээ ихтэй. Манай сургуулийн сургалтын бүх бодлого, хөтөлбөрүүд Дэлхийн түвшийн мэдлэг боловсрол эзэмшсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг юм. Өнөөддөр ЮУрГУ-д 58 орны 2300 гаруй гадаад оюутан олон төрлийн мэргэжилээр суралцаж байна. Сургуулийн хэмжээнд техникийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн мөн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр орос болон англи хэл дээрхи сургалтын хөтөлбөр хэрэгжиж байна.
Их сургуулийн тухай
Байрлах хот: |
Челябинск хот |
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
Миасс, Златоуст, Нижневартовск хотууд |
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
QS Рейтинг:
THE Рейтинг:
Webometrics Рейтинг:
RUR (Round University Ranking) Рейтинг:
RankPro Рейтинг:
RAEX-ийн нөлөө бүхий их сургуулиудын “Инженер-техниийн салбарын тэргүүний” эрэмбээр 55 -д ОХУ-ын эрэлт ихтэй дээд сургуулийн рейтингэд (сонгодог их сургууль) 14 Forbes :ОХУ-ын их дээд сургуулиудын рейтингэд 26 |
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
ЮУрГУ-ийн хөгжлийн бодлогын гол зорилго нь их сургуулийг SMART сургууль болгон өөрчилж улмаар улс орон, бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой тоон технологид суурилсан үйлдвэрлэл, материал судлал, экологийн чиглэлээр дэлхийд Орос улсын лидер байр суурийг олж авах. Их сургуулийн академик сургалтын чиглэлүүд:
|
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд: |
ЮУрГУ нь «Приоритет 2030» төслийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Лидер судлаачид” трект тэргүүлэх байр эзэлсэн. Стратегийн ач холбогдолтой «Оюун ухааны үйлдвэрлэл» төсөл нь Уралын болон Орос улсын металлургийн үйлдвэр, машины үйлдвэрүүдийн тоон хувиралт / трансформацийг хангаж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлнэ. Энэхүү төсөл нь тоон ихрүүд; өөрийгөө оношлох утасгүй мэдрэгчтэй систем; хиймэл оюун ухаан, квант технологид суурилсан мэдээлэл боловсруулах аргуудыг цогцоор нь боловсруулах юм. «Ирээдүйн материалууд» хоёр дахь стратегийн төсөл нь шинэлэг материалыг зах зээлд гаргах, зардал, цаг хугацааг багасгах, материалыг дахин боловсруулах шинэ технологийг бий болгох зорилготой. Гурав дахь төсөл нь "Аж үйлдвэрийн дараах бөөгнөрлийн /агломерацийн экологи" нэртэй ба Их сургууль нь Челябинск мужийн Экологийн яам болон улсын хэд хэдэн томоохон аж ахуйн нэгжүүдтэй амжилттай хамтран ажиллаж байна. "Дижитал ертөнц дэх эрүүл мэнд", "Аж үйлдвэрийн дижитал бичиг үсэг 4.0" төслүүд маш өргөн хүрээг хамрах ирээдүйтэй. ЮурГУ нь 2018 оноос бакалавр болон магистрын элит бэлтгэлийн ангиудад төслийн сургалт хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн суралтын хүрээнд олон чиглэлийн болон янз бүрийн түвшний сургалттай оюутнуудыг (эдийн засагч, дизайнер, программчин, инженер, маркетингийн мэргэжилтэн г.м.) баг болгон бэлтгэнэ. Судалгаанууд нь олон төрөл чиглэлийн мэргэжлийг хавсардаг. Бүс нутгийн болон Бүх Оросын, мөн дэлхийн хэмжээний томоохон аж үйлдвэрийн корпорацууд, төрийн болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд, академийн хамтрагчид, «старт ап» ба «спин-офф»-ууд төслийн гол захиалагчид байдаг. Тэдгээрийн дотор: “Emerson”, “SMS Group”, “Siemens”, “Samsung” үйлдвэрүүд, «Касперскийн лаборатори», «Сбербанк», Магнитогорск хотын металлургийн комбинат”, ”КАМАЗ” машины үйлдвэр, «Роскосмос», «Росатом» төрийн өмчит корпорацуудыг нэрлэж болно. |
Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд: |
https://education-in-russia.com сайтаар хийгдэж эхэлсэн байгаа Тэтгэлэгт сургалтанд хамрагдсан оюутнуудад сар бүр стипенди олгоно. |
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
Их сургуулийн бүх мэдээллийн сүлжээнд (өөрийн сурч буй салбар, тэнхимийн сервер, вэбсайтад мөн шинжлэх ухааны номын сангийн вэбсайтад, ЮУрГУ-гийн цахим нөөцийн каталог, гадаадын томоохон мэдээллийн санд ) Wi-Fi хандалт хийх боломжтой |
5 |
Оюутны амралт, чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
Код |
Мэргэжил |
Сургалтын хэлбэр | 1 жилийн сургалтын төлбөр мян/руб |
Хэлний бэлтгэл
| |||
| Орос хэлний курс | Өдрийн анги/зайн | 74,0 |
| Гадаад иргэдэд орос хэл заах бэлтгэл анги Чиглэл: -нийгэм -хүмүүнлэгийн инженер-техникийн -эдийн засгийн -анагаах ухаан –биологийн -ерөнхий эрдмийн | өдрийн анги/зайн | 95,0 |
Бакалавр
| |||
01.03.02 | Хэрэглээний математик ба мэдээлэл зүй | өдрийн анги | 130,7 |
01.03.03 | Механик, математик загварчлал | өдрийн анги | 130,7 |
01.03.04 | Хэрэглээний математик | өдрийн анги | 130,7 |
02.03.01 | Математик ба компьютерийн шинжлэх ухаан | өдрийн анги | 130,7 |
02.03.02 | Суурь мэдээлэл зүй ба мэдээллийн технологи | өдрийн анги | 130,7 |
03.03.01 | Хэрэглээний математик ба физик | өдрийн анги | 150,7 |
04.03.01 | Хими | өдрийн анги | 150,7 |
05.03.01 | Геологи | өдрийн анги | 150,7 |
05.03.06 | Экологи ба байгалийн менежмент | өдрийн анги | 150,7 |
07.03.01 | Архитектур | өдрийн анги | 150,7 |
07.03.03 | Архитектурын дизайн | өдрийн анги | 150,7 |
08.03.01 | Барилга | өдрийн анги | 150,7 |
09.03.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник | өдрийн анги | 150,7 |
09.03.02 | Мэдээллийн систем ба технологи | өдрийн анги | 150,7 |
09.03.03 | Хэрэглээний мэдээлэл зүй | өдрийн анги | 150,7 |
09.03.04 | Программын инженерчлэл | өдрийн анги | 150,7 |
11.03.02 | Харилцаа холбооны технологи, харилцаа холбооны систем | өдрийн анги | 150,7 |
11.03.03 | Цахим хэрэгслийн дизайн ба технологи | өдрийн анги | 150,7 |
11.03.04 | Электроник, наноэлектроник | өдрийн анги | 150,7 |
12.03.01 | Багаж үйлдвэрлэл | өдрийн анги | 150,7 |
13.03.01 | Дулааны эрчим хүч ба дулааны техник | өдрийн анги | 150,7 |
13.03.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник | өдрийн анги | 150,7 |
13.03.03 | Цахилгаан эрчим хүчний машины үйлдвэрлэл | өдрийн анги | 150,7 |
15.03.01 | Машин үйлдвэрлэл | өдрийн анги | 150,7 |
15.03.02 | Технологийн машин, тоног төхөөрөмж | өдрийн анги | 150,7 |
15.03.04 | Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт | өдрийн анги | 150,7 |
15.03.05 | Машины үйлдвэрлэлийн зураг төсөл, технологийн дэмжлэг | өдрийн анги | 150,7 |
15.03.06 | Мехатроник ба робототехник | өдрийн анги | 150,7 |
18.03.01 | Химийн технолог | өдрийн анги | 150,7 |
18.03.02 | Хими технологи, нефтийн хими болон биотехнологи дахь эрчим хүч – нөөцийн хэмнэлттэй процессууд | өдрийн анги | 150,7 |
19.03.02 | Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн | өдрийн анги | 150,7 |
19.03.04 | Хоол үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт | өдрийн анги | 150,7 |
20.03.01 | Техно орчны аюулгүй байдал | өдрийн анги | 150,7 |
21.03.02 | Газар зохион байгуулалт ба кадастр | өдрийн анги | 184,2 |
22.03.01 | Материал судлал ба материалын технологи | өдрийн анги | 150,7 |
22.03.02 | Металлури | өдрийн анги | 150,7 |
23.03.01 | Тээврийн технологи | өдрийн анги | 150,7 |
23.03.02 | Авто тээврийн технологийн цогцолборууд | өдрийн анги | 150,7 |
23.03.03 | Тээврийн технологийн машин ба цогцолборуудын ашиглалт | өдрийн анги | 150,7 |
27.03.04 | Техникийн системийн удирдлага | өдрийн анги | 150,7 |
29.03.04 | Материалыг уран сайхны аргаар боловсруулах технологи | өдрийн анги | 150,7 |
37.03.01 | Сэтгэл судлал | өдрийн анги | 130,7 |
38.03.01 | Эдийн засаг | өдрийн анги | 130,7 |
38.03.02 | Менежмент | өдрийн анги | 130,7 |
38.03.03 | Хүний нөөцийн удирдлага | өдрийн анги | 130,7 |
38.03.04 | Төрийн удирдлага | өдрийн анги | 130,7 |
38.03.05 | Бизнес-мэдээлэл зүй | өдрийн анги | 130,7 |
39.03.01 | Социологи | өдрийн анги | 130,7 |
40.03.01 | Хууль зүй | өдрийн анги | 130,7 |
41.03.01 | Гадаад бүс нутгийн судалгаа | өдрийн анги | 130,7 |
41.03.04 | Улс төр судлал | өдрийн анги | 130,7 |
41.03.05 | Олон улсын харилцаа | өдрийн анги | 130,7 |
42.03.01 | Реклам ба олон нийттэй харилцах (PR) | өдрийн анги | 130,7 |
42.03.02 | Сэтгүүлч | өдрийн анги | 130,7 |
43.03.02 | Аялал жуулчлал | өдрийн анги | 130,7 |
43.03.03 | Зочид буудлын менежмент | өдрийн анги | 130,7 |
44.03.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан | өдрийн анги | 130,7 |
45.03.01 | Филологи | өдрийн анги | 130,7 |
45.03.02 | Хэл шинжлэл | өдрийн анги | 130,7 |
45.03.03 | Суурь болон хэрэглээний хэл шинжлэл | өдрийн анги | 130,7 |
46.03.01 | Түүх | өдрийн анги | 130,7 |
49.03.01 | Биеийн тамир | өдрийн анги | 184,2 |
54.03.01 | Дизайн | өдрийн анги | 252,4 |
Специалитет
| |||
08.05.01 | Өвөрмөц барилга байгууламжийн барилга | өдрийн анги | 150,7 |
20.05.01 | Галын аюулгүй байдал | өдрийн анги | 150,7 |
21.05.02 | Хэрэглээний геологи | өдрийн анги | 184,2 |
23.05.02 | Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл | өдрийн анги | 150,7 |
37.05.01 | Эмнэлзүйн сэтгэл судлал | өдрийн анги | 130,7 |
37.05.02 | Байгууллагын сэтгэл судлал | өдрийн анги | 130,7 |
38.05.01 | Эдийн засгийн аюулгүй байдал | өдрийн анги | 130,7 |
38.05.02 | Гааль | өдрийн анги | 130,7 |
40.05.03 | Шүүхийн шинжилгээ | өдрийн анги | 130,7 |
45.05.01 | Орчуулга ба орчуулга судлал | өдрийн анги | 130,7 |
Магистр
| |||
01.04.01 | Математик | өдрийн анги | 140,0 |
02.04.02 | Cуурь мэдээлэл зүй ба мэдээллийн технологи | өдрийн анги | 140,0 |
04.04.01 | Хими | өдрийн анги | 160,5 |
05.04.06 | Экологи ба байгалийн менежмент | өдрийн анги | 160,5 |
07.04.01 | Архитектур | өдрийн анги | 160,5 |
08.04.01 | Барилга | өдрийн анги | 160,5 |
09.04.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник | өдрийн анги | 160,5 |
09.04.03 | Хэрэглээний мэдээлэл зүй | өдрийн анги | 160,5 |
09.04.04 | Программ хангамжийн инженерчлэл | өдрийн анги | 160,5 |
11.04.03 | Цахим хэрэгслийн дизайн ба технологи | өдрийн анги | 160,5 |
11.04.04 | Электроник, наноэлектроник | өдрийн анги | 160,5 |
13.04.01 | Дулааны эрчим хүч ба дулааны техник | өдрийн анги | 160,5 |
13.04.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник | өдрийн анги | 160,5 |
15.04.01 | Машины үйлдвэрлэл | өдрийн анги | 160,5 |
15.04.02 | Технологийн машин, тоног төхөөрөмж | өдрийн анги | 160,5 |
15.04.04 | Технологийн үйл явц ба үйлдвэрлэлийн автоматжуулалт | өдрийн анги | 160,5 |
15.04.05 | Машины үйлдвэрлэлийн зураг төсөл, технологийн дэмжлэг | өдрийн анги | 160,5 |
15.04.06 | Мехатроник ба робототехник | өдрийн анги | 160,5 |
19.04.01 | Биотехнологи | өдрийн анги | 160,5 |
19.04.04 | Хоол үйлдвэрлэлийн технологи, нийтийн хоолны зохион байгуулалт | өдрийн анги | 160,5 |
20.04.01 | Техно орчны аюулгүй байдал | өдрийн анги | 160,5 |
22.04.02 | Металлурги | өдрийн анги | 160,5 |
23.04.03 | Тээврийн технологийн машин ба цогцолборуудын ашиглалт | өдрийн анги | 160,5 |
37.04.01 | Сэтгэл судлал | өдрийн анги | 140,0 |
38.04.01 | Эдийн засаг | өдрийн анги | 140,0 |
38.04.02 | Менежмент | өдрийн анги | 140,0 |
38.04.03 | Хүний нөөцийн удирдлага | өдрийн анги | 140,0 |
38.04.04 | Төрийн удирдлага | өдрийн анги | 140,0 |
38.04.05 | Бизнес-мэдээлэл зүй | өдрийн анги | 140,0 |
39.04.01 | Социологи | өдрийн анги | 140,0 |
40.04.01 | Хууль зүй | өдрийн анги | 140,0 |
42.04.02 | Сэтгүүлч | өдрийн анги | 140,0 |
43.04.02 | Аялал жуулчлал | өдрийн анги | 140,0 |
44.04.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан | өдрийн анги | 140,0 |
45.04.01 | Филологи | өдрийн анги | 140,0 |
45.04.01 | Филологи (2,5 сургалтын хугацаатай) | өдрийн анги | 66,9 |
45.04.02 | Хэл шинжлэл | өдрийн анги | 140,0 |
46.04.01 | Түүх | өдрийн анги | 140,0 |
49.04.01 | Биеийн тамир | өдрийн анги | 196,8 |
54.04.01 | Дизайн | өдрийн анги | 282,1 |
Англи хэл дээр заадаг сургалтын хөтөлбөрүүд. Магистр
| |||
01.04.01 | Математик (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 164,8 |
02.04.02 | Cуурь мэдээлэл зүй ба мэдээллийн технологи (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 164,8 |
03.04.01 | Хэрэглээний математик ба физик (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
04.04.01 | Хими (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
09.04.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 185,4 |
13.04.01 | Дулааны эрчим хүч ба дулааны техник (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
13.04.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
15.04.01 | Машины үйлдвэрлэл (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
15.04.06 | Мехатроник ба робототехник (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
38.04.01 | Эдийн засаг (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 155,0 |
38.04.02 | Менежмен (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 155,0 |
38.04.05 | Бизнес-мэдээлэл зүй (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 155,0 |
38.04.08 | Санхүү, зээл (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 155,0 |
42.04.02 | Сэтгүүлч (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 150,7 |
45.04.01 | Филологи (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 164,8 |
23.04.03 | Эксплуатация транспортно-технологических машин и комплексов (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 172,7 |
40.04.01 | Хууль зүй (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 150,7 |
40.04.01 | Хууль зүй (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 138 |
| Бакалавр /4 жил/ | өдрийн анги |
|
15.03.06 | Мехатроник ба робототехник (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 164,8 |
38.03.01 | Эдийн засаг (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 145,0 |
11.03.02 | Харилцаа холбооны технологи, харилцаа холбооны систе (Англи хэл дээр хичээллэнэ) | өдрийн анги | 200,0 |
Байршил
Брошюр татах
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.