card

ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх
Санхүүгийн их сургууль (ФУ)

ОХУ -ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль (цаашид ФУ) (Москва хот) нь эдийн засаг, санхүү, нийгмийн шинжлэх ухаан болон  мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн Олон улсын боловсрол, шинжлэх ухааны томоохон төв  юм.

Яагаад Санхүүгийн их сургуулийг сонгох хэрэгтэй вэ?

  • Гадаад иргэд   Оросын их, дээд сургуулиудад  ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг / квотоор суралцах  боломж
  • 60% хүртэл  хөнгөлөлттэйгээр суралцах боломж
  • Суралцах боловсролын хөтөлбөрийн өргөн сонголт + чанар
  • Англи хэл дээр судалж болох сургалтын  хөтөлбөрүүд
  • Гадаад түншүүдтэйээ хамтран хэрэгжүүлж буй  Хос дипломтой төгсгөх сургалтын хөтөлбөрүүд
  • Олон улсын оюутан солилцооны 94 хөтөлбөр
  • Төгсөгчдийг ажилд зуучлах, туслалцаа үзүүлэх
  •  Шинжлэх ухааны лаборатори, орчин үеийн номын сан
  • Их сургуулийн спорт цогцолборууд мөн амралтын газар
  • Кампусын ойролцоо байрлах тохилог дотуур байр
  • Оюутнуудын  идэвхитэй  амьдралын хэв маяг

Их сургуулийн тухай

Байрлах хот:

Москва хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

27 салбар сургуультай

Байгуулагдсан огноо:

  • 1919 оны 3 сарын 1

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • IAAR Eurasian University-гийн Олон улсын рейтингээр  1-р байр  
  •  Forbes Russia –гийн “Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар” үзүүлэлтээр 1-р байр (2020)
  • ARES-2020  Их, дээд сургуулийн олон улсын рейтингээр 10-р байр  
  • QS EECA олон улсын рейтингээр Топ-170 их, дээд сургуулийн тоонд орсон;
  • QS BRICS рейтингээр   153 –д орсон
  • ФУ  нь “Дэлхийн лиг”-ийн зэрэглэл хүртсэн
  • Reputation Rankings – аар Дэлхийн шилдэг их сургуулиуд дунд  79-д эрэмблэгдсэн

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

Шинжлэх ухааны чиглэлүүд:

  • Багш, сурган хүмүүжүүлэх ажилчид, оюутнууд  нь Санхүүгийн их сургуулийн (ФУ) бүх мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжлэх ухааны ажил гүйцэтгэх боломжтой:  эдгээр судалгааны ажлуудыг төсвийн санхүүжилтын хүрээнд  эсвэл бусад олон түвшин, хэлбэрийн санхүүжилт, тэтгэлгээр/грант  гүйцэтгэх боломжтой. Эксперт шинжилгээний ажлууд ч үүнд хамаарна;
  • судалгаа, шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах (ЭШ-ний бага хурал, форум, семинар г.м.);
  • оюутны эрдэм шинжилгээ,судалгааны ажлууд;
  • шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл бичих, хэвлүүлэх;
  • Шинжлэх ухаан,  шинжлэх ухаан-сурган хүмүүжүүлэх хөтөлбөрийн дагуу өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх.

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

 

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд :

  • Санхүүгийн их сургуулиас (ФУ) зохион байгуулдаг  “3алуучуудын Олон улсын олимпиад”
  •  Портфолио шалгаруулалт

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

Байрны төлбөр, нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 1 хүний –  900-аас 2000 руб.
  • 2 хүний  – 900-аас  2000 руб.
  • 3 хүний  – 900-аас 2000 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Душ
  • Коридор
  • Амьдрах өрөө
  • Тоноглогдсон хичээл хийх хэсэг  
  • Ор
  • Хувцас хадгалах газар

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт чөлөөт цаг

  • Спорт цогцолбор
  • Соёлын төвүүд
  • «Лесное озеро» - амралтын бааз
  • Идэвхитнүүдийн Сургууль  
  • Хичээлээс гадуурхи үйл ажиллагаа
  • Чөлөөт цагийн арга хэмжээ
  • Оюутны зөвлөл
  • Шинжлэх ухаан, судалгааны ажил сонирхогчдын нийгэмлэгүүд  
  • Сонирхолын дагуу  хичэллэж болох  дугуйлангууд
  • Хөгжмийн студи г.м.

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 265 руб.
  • Метро - 450 руб.

7

1 сар амьдрах өртөг

  • 10 000 – 15 000 руб

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх