Үндэсний судалгааны эдийн
засгийн их сургууль (ВШЭ)

Үндэсний судалгааны Эдийн засгийн их сургууль(ВШЭ/HSE University) нь 1992 онд байгуулагдсан их сургууль юм. Сүүлийн 25 жилд тус сургууль дээд боловсролын салбарт тэргүүлэх их сургууль болж чадсан бөгөөд үүнийг төгсөгчдийн амжилт төдийгүй сургуулийн үндэсний болон Times Higher Education, QS, Shanghai Ranking, Forbes, ARWU, U.S. News Best Global Universities Rankings зэрэгт эзэлж байгаа рейтингийн үзүүлэлтүүд нотлон харуулна.

Эдийн засгийн их сургуульд эдийн засгаас гадна математик, физик, дэлхийн эдийн засгаас эхлээд хэл бичиг, дизайн, дорно судлал хүртэлх аль ч салбарын шинжлэх ухааныг судлах боломжтой.  Өөрөөр хэлбэл анагаахаас бусад бүх чиглэлийн шинжлэх ухаанд суралцаж болно.

Гадаадын оюутнууд бүтэн, бүтэн бус стипенди авч сургуулийн 4 хот дахь салбарын аль нэгэнд  танхимын болон зайны хэлбэрээр суралцах боломжтой. Түүнчлэн оюутнууд гадаадын хамтын ажиллагаатай 27+ их дээд сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр хичээлийн жилийн аль нэг улиралд суралцаж болно.

Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Хуваарийн дагуу Zoom-ээр шууд холбогдох
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Их сургуулийн тухай

Байрлах хот

Москва хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд

  • Санкт-Петербург хот
  • Нижний Новгород хот
  • Пермь хот

Байгуулагдсан огноо

1992 оны 11 сарын 27

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг

  •  "QS World University Rankings": -д 305-р байр ОХУ-д  7-р байр
  •  "QSWorldUniversityRankingsbysubject": Politics&InternationalStudies-аар дэлхийн түвшинд  45-р байр, мөн бусад олон хичээлээр 51-100, 101-150-р байр, ОХУ-д   1-р байр эзэлдэг.
  • "THE World University Rankings"-д 305-350-р байр.
  • "THE Young University Rankings"-д 57-р байр, ОХУ-д 1-р байр.
  • Төгсөгчдийн ажлын байр, хөдөлмөрийн хөлс, үнэлгээгээр “QS Graduate Employability Rankings”-аар  ОХУ-д  4-5 р байр эзэлдэг.

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд

Хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, анагаах, техник, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

Монгол оюутнууд оролцох боломжтой шинжлэх ухааны судалгааны ажлууд болон төсөл хөтөлбөрүүд

Оюутнууд тэргүүлэх эрдэмтэн багш нарын удирдлага дор олон улсын эрдэм шинжилгээ судалгааны лабораториудын ажилд оролцох боломжтой. Тэргүүлэх чиглэлүүд – хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, техник, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан.

https://www.hse.ru/science/centers

Монгол оюутнууд тэтгэлэг авах боломжтой конкурс, олимпиад, уралдаанууд 

1. Бакалаврын түвшний хөтөлбөрт элсэн суралцаж буй оюутнуудад зориулсан олон улсын олимпиадуд. Шагнал урамшууллын хэмжээ: 100% эсвэл 70%.

https://olymp.hse.ru/inter/

2. Магистрын түвшний хөтөлбөрт элссэн оюутнуудад зориулсан “Нээлттэй хаалга” (OpenDoors). Шагнал урамшууллын хэмжээ: 100% , 70%, 50%.

https://www.od.globaluni.ru/

Сургуулийн тоон мэдээлэл

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүний, 3 хүний, 4 хүний – 1500 руб. (max)

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүрээр

3

Байрны нөхцөл

  • Дотуур байр нь оюутнуудад зориулсан бүхий хэрэгцээт зүйлээр хангагдсан (цагаан хэрэгсэл, гал тогоо, ариун цэврийн өрөө, хичээл давтах өрөө, спорт заал, бүжгийн өрөө г.м.). Зарим байр, барилгын тухай болон зургийг дараах хаягааар харж болно: https://www.hse.ru/dormitory/

4

Интернет

  • Үнэ төлбөргүй Wi-fi-тай

5

Оюутны  амралт,  чөлөөт цаг 

  • ВШЭ-д 100 гаруй оюутны байгууллага үйл ажиллагаа явуулж олон мянган арга хэмжээ зохион байгуулдаг. Үйл ажиллагаа нь оюутны өөрөө удирдах зарчимд тулгуурладаг. Оюутнууд мэргэжлийн хэмжээнд жүжиг тавьж, оркестрт хөгжимдөж, найрал дуу дуулдаг. Түүнчлэн томоохон арга хэмжээний продюссероор ажилладаг; олон улсын үндсэн хөтөлбөрт оролцох боломж нээлттэй. Ингэснээр олон улсын хэмжээнд ажиллах хамтын ажиллагааны туршлагатай болох, олон соёлын орчинд харилцах, багаар ажиллах мэдлэг, дадал, чадвараа хөгжүүлэх, гадаад хэлниий мэдлэгийн түвшнээ ахиулах зэрэг олон давуу талыг олж авна.

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Оюутны картаар сард дунджаар 600 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • Аль хотод амьдрахаас шалтгаалж дунджаар 20 000 рубль байна. Илүү дэлгэрэнгүй дараах хаягаар танилцаж болно.

https://www.hse.ru/recommends/costs

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх