card

Санкт-Петербургийн улсын их сургууль (СПбГУ)

Санкт-Петербургийн улсын их сургууль нь Петр I-ийн зарлигаар 1724 онд байгуулагдсан Оросын анхны их сургууль юм.

Өнөөдрийн байдлаар тус сургуульд 385 үндсэн сургалтын хөтөлбөр, 800+ нэмэлт боловсролын хөтөлбөр, 150+ онлайн курсын сургалтуудыг орос, англи, хятад хэл дээр тус тус явуулж байна. Санкт-Петербургийн улсын их сургуулийн түншүүд бол оюутан солилцооны шугамаар суралцаж болох 65 орны 450 их дээд сургуулиуд юм. Их сургуульд шинжлэх ухааныг судлах бүх боломжууд байдаг бөгөөд Шинжлэх ухааны парк нь их Оросын их дээд сургуулиуд дотроо томоохон номын сангуудын нэгд тооцогддог. Start-up уралдааны ачаар сургуулийн оюутан бүр өөрийн бизнес төслөө хэрэгжүүлэх боломжтой байдаг.  

Сургуулийн товч мэдээлэл

Хотын байрлал

Санкт-Петербург хот

Салбар, төлөөлөгчийн газар

Төлөөлөгчийн газрууд:

  • АНУ, Нью-Йорк хот
  • Итали, Сиена хот
  • Испани, Барселон хот
  • БНСУ, Сеул хот

БНХАУ, Харбин хот

Байгуулагдсан огноо

1724 оны 2 сарын 8

Дэлхийн рейтингүүд

  • QS World University Rankings 2021 рейтингээр дэлхийн топ-250 
  • QS World University Rankings 2021 рейтингээр Дорнод Европ, Төв Азид 2-р байр

Сургуулийн сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлүүд

  • Нанотехнологи ба материал судлал
  • Био анагаах ухаан ба хүний эрүүл мэнд
  • Мэдээллийн систем ба технологиуд
  • Экологи ба үр ашигтай байгаль хамгаалал
  • Удирдах боловсон хүчин ба технологиуд

Монгол оюутнууд оролцох боломжтой шинжлэх ухааны судалгаа болон төсөл хөтөлбөрүүд

https://spbu.ru/nauka

Гадаад оюутнууд стипенди болон тэтгэлэг авахын тулд оролцож болох тэмцээн, олимпиад, уралдаанууд

 Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд

  • СПбУИС-ийн сурагчдын олимпиад
  • СПбУИС-ийн Start-Up уралдаан
  • Petropolitan Science (Re)Search олимпиад
  • “Би Мэргэжилтэн” олимпиад

Сургуулийн тоон мэдээлэл

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Байрлах хэлбэр, төлбөр

  • Василеостровский ба Невский дүүрэг
    • тэтгэлгээр:
      • коридор төрлийн:
        • 222-240 руб.
      • орон сууц хэлбэрийн:
        • 275-310 руб.
    • төлбөрөөр:
      • коридор төрлийн:
        • 822-840 руб
      • орон сууц хэлбэрийн:
        • 995-1300 руб.
  • Петродворцовын дүүрэг:
    • тэтгэлгээр:
      • коридор төрлийн:
        • 224-230 руб.
      • орон сууц хэлбэрийн:
        • 261-273 руб.
    • төлбөрөөр:
      • коридор төрлийн:
        • 824-830 руб
      • орон сууц хэлбэрийн:
        • 981-993 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүрээр

3

Оюутны байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Шүршүүр
  • Индүүдлэгийн өрөө

4

Интернет

  • Wi-fi

5

Оюутны чөлөөт цаг

  • Спорт цогцолбор
  • Соёлын төв
  • Амралт, сувиллын газрууд
  • Клубууд г.м.

6

Хот доторх  нийтийн тээврийн үнэ

  • Автобус - 50 руб.
  • Метро - 55 руб.

 

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Сургуулийн давуу талууд

Байршил

Брошюр татах

Оюутнууд, төгсөгчдийн сэтгэгдлүүд

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх