card

Эрхүүгийн үндэсний судалгааны
техникийн их сургууль(ИРНИТУ)

Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль (ИРНИТУ)  нь Монгол улсад боловсон хүчин бэлтгэж  ирсэн   тэргүүлэх  зэрэглэлийн  их сургуулиудын нэг юм. Тус их сургуулийг  Монгол улсын Зам, тээврийн  хөгжлийн  яамны сайд Жадамбын Бат-Эрдэнэ (2017-2018 он), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Гэлэнгийн Ёндон ( 2020  оноос), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Хоохорын Бадамсурэн ( 2018 оноос) зэрэг төрийн өндөр  албан тушаалтнууд төгссөн.

ИрНИТУ-гийн орчин үеийн дэд бүтэц, гадаадын түнш их сургуулиудтай  оюутан солилцдог  академик хөтөлбөрүүд, оюутнуудад боловсролыг харьцангуй хямд үнээр олж авах  боломж олгодог байдал,  оюутны байрны ая тухтай нөхцөл, оюутны клуб мөн оюутны зуны отрядын өргөн сонголт, оюутнууд нь 40 гаруй орны 1500 гадаад оюутны соёлын орчинд сурах нөхцөл зэрэг нь тус их сургуулийн  онцлог давуу талууд юм.    

Сургуулийн товч мэдээлэл

Хотын байрлал

Эрхүү хот ,  ОХУ

Салбар, төлөөлөгчийн газар

Усолье-Сибирское хот дахь салбар сургууль

Байгуулагдсан огноо

1930 он

Дэлхийн рейтингүүд

Сургуулийн сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлүүд

Судалгаа шинжилгээний ажил нь бүс нутгийн хувьд чухал болох чиглэлүүдээр хийгддэг:

  • Байгалийн нөөцийн зохистой ашиглалт
  • Наносистемийн аж үйлдвэр
  • Эрчим хүчний үр ашиг
  • Эрчим хүчний хэмнэлт
  • Цөмийн эрчим хүч
  • Тээврийн болон сансрын системүүд
  • Мэдээлэл, радио холбооны систем

ИРНИТУ-гийн инновацийн дэд бүтэц:

  • Технопарк,
  • Технологи, инновацийг дэмжих Төв
  • Бизнес-инкубатор,
  • Гарааны бизнесийн 40 байгууллага

Эрхүү мужийн төр, захиргааны дэмжлэгээр ИРНИТУ дээр “ Их сургуулийг Бүс нутгийн технологийн хөгжлийн төв болгонөөрчлөх”хөтөлбөр хэрэгжиж, улмаар«Байкальский инновационный хаб» Төв байгуулагдсан. Тус Хөтөлбөрийн үндсэн зорилго нь өөрийн бүс нутгаа дэлхийн хэмжээнд тэргүүлэх байр эзлэхэд нөлөөлөх  ирээдүйтэй  инновацийн төслүүдийг зохиож, нэвтрүүлсний үр дүнд  экосистемийг төлөвшүүлэхэд оршино.

Эрхүү мужид ИРНИТУ-гийн оролцоотойгоор өндөр технологийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 4 млрд.руб. төсөвлөгдсөн байна.

Монгол оюутнууд оролцох боломжтой шинжлэх ухааны судалгаа болон төсөл хөтөлбөрүүд

 

Тус Их сургуульд 1-2 курсын оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, тэдгээрээс гарсан санаануудыг дэмжихэд чиглэсэн«Авангард науки» төсөл хэрэгжиж байна. Сүүлийн гурван жилд 360 «авангардист» оюутан 120 төсөл хэрэгжүүлсэн байна.

Жил бүр Эрхүүгийн политехийн 300 гаруй оюутан судалгаа, шинжилгээний ажилдаа амжилт гаргаж, стипендиар шагнуулдаг. Түүнчлэн Оросын ШУ-ны академийн Сибирийн салбарын А.П. Виноградовын нэрэмжит геохимийн хүрээлэнгээс тус хүрээлэнгийн профессоруудын удирдлага дор геологийн ангид суралцдаг оюутнуудыг бодит судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцуулах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Гадаад оюутнууд стипенди болон тэтгэлэг авахын тулд оролцож болох тэмцээн, олимпиад, уралдаанууд

 Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд

  • “Евразийн ирээдүйн лидерууд” Олон улсын  оюун ухааны тэмцээн  (шагнал нь: ИРНИТУГ-ийн англи хэл дээр заагддаг бакалаврын түвшний  хөтөлбөрт үнэгүй суралцах эрх )
  • Alibaba God’s Battle Maker  Олон улсын тэмцээн 
  • Baikal Global Startup  форум:
    • ОХУ, Хятад, Япон, Монгол, Тайланд улсын оюутнууд
    • «Сколково» ба  РВК-гийн шинжээчид
    • нанотехнологийн SafeNet, FoodNet, HealthNet
    • «Demo-dау»:ИРНИТУ-гийн аж үйлдвэрийн түншүүдийн сонирхолд нийцүүлсэн инноваци борлуулалт
  • Шинжлэх ухааны авангард (1-2 курсын оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, тэдгээрээс гарсан санаануудыг дэмжихэд чиглэсэн. Сүүлийн гурван жилд 360 «авангардист» оюутан 120 төсөл хэрэгжүүлсэн )
  • Эрхүү мужийн  Засаг даргын нэрэмжит стипенди 
  • Эрхүү хотын Засаг даргын нэрэмжит стипенди
  • В.И. Вернадскийн нэрэмжит стипенди (В.И. Вернадскийн нэрэмжит сангаар батлагдсан )  
  • Владимир Потанины Стипендийн хөтөлбөр  
  • Юрий Тены нэрэмжит Буяны сангийн стипенди
  • Олон улсын стипенди олгох хөтөлбөрүүд

Сургуулийн тоон мэдээлэл

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Байрлах хэлбэр, төлбөр

  • 1 хүний   – сарын  3500 руб.
  • 2 хүний   – сарын  3000 руб.
  • 3 хүний   – сарын  800 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Хагас жилээр /семестр
  • Жилээр

3

Оюутны байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Усанд орох өрөө
  • О-ийн өрөө
  • Хичээлийн даалгавар хийх өрөө
  • Спортын өрөө
  • Амралтын өрөө

4

Интернет

  • ИРНИТУ-гийн бүх сургалтын болон оюутны байрууд  Wi-Fi буюу утасгүй интернэттэй . Оюутнууд хувиараа  хурдтай интернет холбуулах боломжтой

5

Оюутны чөлөөт цаг

  • ИРНИТУнь биеийн тамир, спортын арга хэмжээ зохиодгоороо Эрхүү муждаа нэр алдартай. Их сургууль нь маш боловсронгуй  спортын дэд бүтэцтэй. Гайхамшигтай хөнгөн атлетикийн цогцолборт нь  Оросын хөнгөн атлетикийн олимпийн шигшээ баг ирж  Бээжингийн тэмцээнд  оролцох бэлтгэлээ хийсэн юм.  
  • ИРНИТУ нь алдарт хоккейчин, спортын мастер Максим Блемын удирдлаган дор  оюутны бөмбөгтэй хоккейн баг тамирчидтай болсон.
  • Их сургууль нь  20 урлагийн хамтлага, клубтэй.  Үүнд: «Этнобит» угсаатны хөгжмийн студи, «ШАГИ» орчин үеийн бүжгийн клуб, цэнгээнт бүжгийн клуб, АСК, «Тайга» экологийн байгууллага, аялагчдын клуб г.м.
  • 89 оюутны нэгдэлтэй
  • Оюутны амралт, сувилалын  «Политехник»  лагерьтай

6

Хот доторх  нийтийн тээврийн үнэ

  • Автобус – 20 руб.
  • Трамвай – 15 руб.
  • Троллейбус – 15 руб.

7

Сарын дундаж зарлагын  хэмжээ

  • 12000 руб.

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Сургуулийн давуу талууд

Байршил

Брошюр татах

Оюутнууд, төгсөгчдийн сэтгэгдлүүд

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх