card

Доод Новгородын Н.И.Лобачевскийн нэрэмжит улсын их сургууль (ННГУ)

Лобачевскийн нэрэмжит их сургууль (ННГУ) нь Оросын сонгодог их сургуулиудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх зэрэглэлийн их сургууль юм. Энд оюутнуудадОросын дээд боловсролын шилдэг уламжлалаар суурь боловсрол эзэмшүүлдэг. Тус  их сургууль нь Үндэсний судалгааны их сургууль гэсэн статустай  бөгөөд «ПРИОРИТЕТ-2030» хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр  тэргүүн байранд шалгарсан. ННГУ-гийн бусад их сургуулиас ялгаатай онцлог шинж чанар нь өндөр чанартай боловсрол, боловсролын хүртээмжийг хослуулсан явдал юм. Тус их сургууль нь олон төрлийн боловсролын хөтөлбөр, сургалтын хэлбэртэйгээс , тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Нижний Новгород хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

  • Арзамас хот  (сурган хүмүүжүүлэх мэргэжлүүд)

Байгуулагдсан огноо:

  • 1916 оны 1-р сарын 30

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

Дэлхийн түвшний эрэмбэ:

  • "QS World University Rankings" (2023): -д 800-аас 751-р байр
  • QS / Emerging Europe & Central Asia (2022): 89- р байр
  • THE - The Times Higher Education World University Rankings (2022): 1201+ -р байр
  • Round University Ranking (2022): 460-р байр
  • ОХУ-ын  «Три миссии университета» (Их сургуулийн гурван эрхэм зорилго)
  • (MosIUR-2022): 500-гаас 451-р байр
  • Лобачевскийн нэрэмжит  их сургууль нь ОХУ-ын төгсөгчдийн авдаг цалингийн Superjob рейтингээр ТОП-10-т багтаж,  бүх  үндсэн 3 бүлгээр («Техникийн их сургууль», «Эдийн засгийн их сургууль», «Хуулийн их сургууль»): 9-р байр эзэлсэн.

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд:

NBICS-технологиуд (нейро танин  мэдэхүйн шинжлэх ухаан, наноэлектроник ба нейроморф сүлжээ, шинэ холимог материалууд ба биоанагаах ухааны цогц технологиуд, биоэнерги, хагас дамжуулагч, өндөр хүчин чадалтай болон GRID тооцоолол, их өгөгдөл,  хиймэл оюун ухаан ба  суперкомпьютер  технологиуд;

  • сансрын холбоо, радио одон орон судлал, навигаци, харилцаа холбоо;
  • орчин  цагийн цаг уур, байгаль орчны судлал;
  • математик ба фотоник;
  • олон улсын харилцаа, дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд;
  • эдийн засгийн аюулгүй байдал, дижитал эдийн засаг;
  • мэдээллийн бодит байдлын хяналт, шалгалт;
  • анагаах ухаан ба эрүүл хөгшрөлтийн асуудал;
  • хүний нөөцийн менежмент  ба креатив/ бүтээлч хувь хүний хөгжил

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд:

  • суперкомпьютерын технологи ба тооцоолол, эд зүйлсийн интернет, хиймэл оюун ухаан;
  • шинэ эмийн  үйлдвэрлэл ба  анагаах ухааны робот бүтээлт;
  • тархиар удирдагддаг  бүтээгдэхүүн бий болгох (нейромобиль, экзоскелет, "Кибер тренер” нейрокостюм г.м)
  • ННГУ-гийн түнш  үйлдвэрийн газруудыг түшиглэн (Huawei, Сбер., Глобус, Росатом, Лукойл, Сибур  г. м.) эрдэм шинжилгээ, боловсролын дадлага хийх;
  • ижил төстэй байдал болон   түүхэн ой санамж үүсэх механизмыг судлах;
  • хууль бус аргаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх  (Олон улсын ML/CFT сүлжээний хүрээлэнгийн хүрээнд)
  • "зөөлөн хүчийг" -ний  механизмуудыг  нэвтрүүлэх
  • Гадаад иргэдэд заах орос хэлний шинэ аргууд

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд:

  • Гадаад иргэдэд заадаг орос хэлний  Олон улсын олимпиад  «Лобачевский/RU» (онлайн хэлбэрээр; тодорхой мэдээлэл авах хаяг: http://www.unn.ru/site/olimp/lobachevsky-ru) (бакалавр / специалитет болон магистрантурт элсэгчдэд зориулсан)
  • "OPEN DOORS" Олон улсын олимпиад http://www.unn.ru/site/open-doors (магистр болон аспирантурт элсэгчдэд зориулсан)
  • "Будущие исследователи - будущее науки" ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулагддаг бүс нутгийн Олимпиад . http://www.unn.ru/site/school/olimpiady/#/site/school/load/olimpiad.php?id=2566 (биологи, хими, математик, физик; бакалавр/специалитетын түвшинд элсэгчдэд)
  • “Санхүүгийн аюулгүй байдал” Олон улсын олимпиад  (магистрантурын эдийн засгийн мэргэжлээр элсэгчдэд) - http://www.unn.ru/site/olimp-fin-bez/#block7241

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

2-оос 4 хүний өрөө. Төлбөрийн хэмжээ:

  • Блок төрлийн байр:
    улсын зардлаар сурч байгаа бол – 1 жил  36240 руб.
    Хувийн зардлаар – 43920 руб.
  • Нэг коридорын загвартай:
    улсын зардлаар сурч байгаа бол 1 жил 8640 руб.,
    хувийн зардлаар – 1 жил 16320 руб.
  • «Хостел» (зочид буудлын загвартай):
    улсын зардлаар сурч байгаа бол 1 жил - 12000 руб.,
    хувийн зардлаар – 1 жил 60000 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Жилээр

3

Байрны нөхцөл

  • Оюутны байр бүхэлдээ Интернэт сүлжээнд холбогдсон
  • Давхар бүр,  блок бүр    0-ийн өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоотой. Мөн давхар бүр хичээл  давтах өрөөтэй.
  • Оюутны байрны ойролцоо гуанз, хүнсний дэлгүүр, банк, биеийн тамир спортын цогцолбор бий.
  • Дотуур байранд байгаа гадаад оюутнуудын аюулгүй байдлыг хангах  24 цагаар ажилладаг харуул хамгаалалттай.

4

Интернет

  • Оюутны байрны бүх өрөөнүүд нь төлбөргүй Интернэт сүлжээтэй

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Биеийн тамир спортын цогцолбор
  • Соёлын төв
  • Найрамдлын өргөө
  • Төрөл бүрийн хэлний клубууд
  • Медиа үдэшлэг

6

Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус, метро, трамвай, тролейбус -нд бэлнээр төлсөн нөхцөлд - 35 руб.
  • Тээврээр зорчих карт  эсвэл  банкны шилжүүлгээр  төлсөн нөхцөлд - 30 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • 15000 рубль

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Их сургуулийн давуу тал

Отзывы студентов и выпускников

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх