card

Томскийн Архитектур-Барилгын Улсын Их Сургууль /ТГАСУ/

Томскийн Архитектур-Барилгын Улсын Их Сургууль 1952 онд ЗХУ-ын Дунд болон Дээд боловсролын яамны тушаалаар байгуулагдсан.\

Томскийн Архитектур-Барилгын Улсын Их Сургуулийн эрхэм зорилго — боловсрол, шинжлэх ухаан-судалгаа болон практик үйл ажиллагааны нэгдмэл байдалд суурилсан архитектур, барилгын боловсрол болон шинжлэх ухааны шилдэг уламжлалын хөгжүүлэлт юм. Мэргэжилтэн бэлтгэхэд – технологийн хурдацтай шинэчлэгдэж буй ертөнцөд шаардлагатай шинэ мэдлэгийг бие даан, цаг тухайд нь эзэмших чадвартай, удирдагч байж, багаар ажиллах чадвартай, өрсөлдөөний орчинд ажиллах чадвартай ОХУ-ын бахархалтай иргэдийг бий болгох. технологийн хурдацтай шинэчлэгдэж буй ертөнцөд шаардлагатай шинэ мэдлэгийг бие даан, цаг тухайд нь эзэмших чадвартай, удирдагч байж, багаар ажиллах чадвартай, өрсөлдөөний орчинд ажиллах чадвартай ОХУ-ын зохистой иргэд дотоодын барилгын салбарын динамик хөгжлийг хангахад чиглэсэн шинэ мэдлэг бий болгох, улс орон, бүс нутгийн архитектур, барилгын цогцолборын хөгжилд идэвхтэй нөлөөлөх.

Томскийн Архитектур-Барилгын Улсын Их Сургууль нь:

  • 4 эрдэм шинжилгээний хүрээлэн
  • 7 факультет; 
  • 31 эрдэмийн тэнхим;
  • 12 хичээлийн байр; 
  • 19 лаборатор и төв; 
  • 7 оюутны байр; 
  • Гадаадын иргэдэд зориулсан хэлний бэлтгэл ;
  • Их сургуулийн өмнөх;
  • Карьер болон ажил эрхлэлтийн төв;
  • Геодезийн талбар; 
  • Шинжлэх ухаан,техникийн номын сургууль;
  • Спортын кластер: 
  • спорт цогцолбор,
  • стадион, хоккейн талбай;
  • урьдчилан сэргийлэлт

Томскийн Архитектур-Барилгын Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүнд дараах дээд болон факультетууд багтдаг :

  • Барилгын кадастр, эдийн засаг, инженерийн системийн дээд сургууль 
  • Боловсролын олон улсын харилцаа, олон улсын дээд сургууль
  • Тасралтгүй боловсролын дээд сургууль
  • Зайн боловсролын дээд сургууль
  • Ерөнхий Боловсролын факультет
  • Архитектурын факультет
  • Барилгын факультет
  • Зам барилгын факультет
  • Механик, технологийн факультет
  • Эчнээ факультет
  • Дунд мэргэжлийн боловсролын факультет

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Томск

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

     

Байгуулагдсан огноо:

  • 1952 оны 6 сарын 5

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

“Эксперт РА” агентлагаас гаргасан 2021 оны Оросын архитектур, барилгын чиглэлийн их, дээд сургуулиудын рейтингийн барилга--архитектурын сургалтын хөтөлбөр 7-р байр

“Эксперт РА” агентлагаас гаргасан 2021 оны ОХУ--ын шилдэг 100 их дээд сургуулиудын рейтингт:

  • Оросын их дээд сургуулиудын дунд 78-р байр,
  • Архитектур, барилгын их сургуулиудын дунд 3-р байр,
  • Бүс нутгийн мэргэжлийн шилдэг их сургууль

Интерфакс агентлагийн 2021 оны Үндэсний сургуулиудын рейтингт барилга-архитектурын салбарын сургуулиудын дунд 2-р байр

2019 оны Сибирийн их дээд сургуулиудын элсэгчийн сонирхлыг татсан үзүүлэлтээр 

  • Сибирийн бүх сургуулиуд дунд 3-р байр,
  • Сибирийн барилга-архитектурын сургуулиудын дунд 1-р байр

2021 оны Үндэсний нэгдсэн үнэлгээгээр:

  • 2-р лиг (ОХУ-ын шилдэг их сургуулиудын 20% - д багтсан)
  • Архитектур, барилгын их сургуулиудын дунд 3-р байр

Worldwide Professional University Rankings RankPro 2020/2021

  • Оросын их дээд сургуулиудын дунд 24

Worldwide Professional University Rankings RankPro 2020/2021 рейтингт Оросын их дээд сургуулиудын дунд 24-р байр  

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд:

1. Архитектур, хот төлөвлөлт, архитектурын өвийн сэргээн засварлалт

2. Барилгын материал, тэдгээрийн үйлдвэрлэлийн технологи

3. Барилга, байгууламжийн тооцооны онол

4. Барилга, байгууламжийн сэргээн засварлалт

5. Барилгын үйлдвэрлэлийн технологи, барилгын механикжуулалт, автоматжуулалтын арга

6. Барилга, ойн аж ахуйн зориулалттай машин, механизм, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, гүйцэтгэлийн асуудал

7. Үндэсний нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалт, нөөц 

8. Бүс нутгийн хөрөнгө оруулалт, барилга, орон сууц, нийтийн цогцолборын эдийн засаг, удирдлага

9. Барилга, суурин газрын амьдралыг дэмжих систем

10. Хурдны зам, гүүр, нисэх онгоцны буудал барих, ашиглалт

11. Байгаль орчныг хамгаалах, геоэкологи, инженер геологи, гидрогеологийн асуудал

12. Систем, үйл явц, мэдээлэл, боловсролын технологийн математик загварчлал

13. Металл ба хайлшийн болор электроны гэмтэлтэй бүтэц

14. Орчин үеийн нөхцөлд хувь хүний төлөвшлийн нийгэм-соелын хүчин зүйлс

15. XIX-XX зууны Сибирийн ард түмний угсаатны түүх

16. Төгсөгчдийг мэргэжлийн үйл ажиллагаанд дасан зохицох зорилгоор хэлний бэлтгэлийн онол, дадлагыг хөгжүүлэх, их сургуулийн биеийн тамирын хичээлийн үйл явцыг сайжруулах

17. Баруун Сибирийн түүхэн хотуудын Хот суурин газрын орчны дизайны орчин үеийн асуудлууд

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд:

1. Архитектур, хот төлөвлөлт, архитектурын өвийн сэргээн засварлалт

2. Барилгын материал, тэдгээрийн үйлдвэрлэлийн технологи

3. Барилга, байгууламжийн тооцооны онол

4. Барилга, байгууламжийн сэргээн засварлалт

5. Барилгын үйлдвэрлэлийн технологи, барилгын механикжуулалт, автоматжуулалтын арга

6. Барилга, ойн аж ахуйн зориулалттай машин, механизм, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, гүйцэтгэлийн асуудал

Үндэсний нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалт, нөөц 

7. Бүс нутгийн хөрөнгө оруулалт, барилга, орон сууц, нийтийн цогцолборын эдийн засаг, удирдлага

8. Барилга, суурин газрын амьдралыг дэмжих систем

10. Хурдны зам, гүүр, нисэх онгоцны буудал барих, ашиглалт

11. Байгаль орчныг хамгаалах, геоэкологи, инженер геологи, гидрогеологийн асуудал

12. Систем, үйл явц, мэдээлэл, боловсролын технологийн математик загварчлал

13. Металл ба хайлшийн болор электрон ба түүний гэмтэлтэй бүтэц

14. Орчин үеийн нөхцөлд хувь хүний төлөвшлийн нийгэм-соелын хүчин зүйлс

15. XIX-XX зууны Сибирийн ард түмний угсаатны түүх

16. Төгсөгчдийг мэргэжлийн үйл ажиллагаанд дасан зохицох зорилгоор хэлний бэлтгэлийн онол, дадлагыг хөгжүүлэх, их сургуулийн биеийн тамирын хичээлийн үйл явцыг сайжруулах

 

17. Баруун Сибирийн түүхэн хотуудын Хот суурин газрын орчны дизайны орчин үеийн асуудлууд

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд:  

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүний –1714 руб. сардаа

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр
  • Жилийн

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо 
  • Шүршүүрийн өрөө
  • Хувцас угаалгын өрөө 
  • Амралтын өрөө

4

Интернет

  • Wi-Fi 

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Спорт цогцолбор
  • Соёлын төв

6

Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус, трамвай, троллейбус – 24 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • 12 523 руб.

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Их сургуулийн давуу талууд

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх