card

Их Петр Хааны Нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн Их Сургууль

     Зуун хорь гаруй жилийн түүхтэй Их Петр хааны нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн Улсын Их Сургууль нь гадаадаас суралцаж буй оюутны тоогоор оросын их дээд сургуулиудын дунд эхний гурван байранд ордог. Уг сургууль нь зөвхөн Оростоо төдийгүй, гадаадын бусад улс орны инженерийн дээд боловсон хүчнийг бэлтгэж яваа хөлөг онгоц юм. Политехникийн Их Сургууль 12 институт, 34 дээд сургуультай. Олон талт мэргэжлийн сургалт нь орос, англи хэл дээрхи сургалтын хөтөлбөрүүдээс сонгож сурах боломжийг олгодог. Тухайлбал, өнөөдрийн байдлаар тус сургуульд бакалавр, магистрын 300 гаруй хөтөлбөрүүд, аспирантур, доктрантурын 90 гаруй судалгааны чиглэлүүд хэрэгжиж байна. Англи хэл дээрхи 30 гаруй бакалавр, магистрын хөтөлбөрүүдээс сонгон суралцвал хос дипломтой төгсөх боломжтой.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Санкт-Петербург

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

  •        Шанхай
  •        Мадрид

Байгуулагдсан огноо:

  • 1899 оны 2 сарын 19

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • Төв Азийн болон Европын хөгжиж буй орнуудын их дээд сургуулиудын рейтингт - 45+ байр, Бриксийн орнуудын их сургуулиудын дунд 100+ байр,
  • Дэлхийн их дээд сургуулиудын рейтингт 393 байр
  • Дэлхийн их дээд сургуулиудын рейтингийн өргөн хүрээний хичээлийн ангилалд 180 инженерийн хичээлээр ОХУ-д 4 байр
  • Дэлхийн ТОП-350 сургуулийн дунд Европ тивд - 43 байр, ОХУ-д 3 байр

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд:

  • Цахим дэвшилтэт болон үйлдвэрлэлийн ухаалаг технологи
  • Суперкомпьютерийн инженерчлэл
  • Механик инженер
  • 3D материал бүтээх шинэ технологи
  • Физик
  • Сансрын технологиуд
  • Роботын технологиуд
  • Механик
  • Эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга барих
  • Биофизик
  • Биотехнологиуд
  • Байгалийн шинжлэх ухаан

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд:

  • Цахим дэвшилтэт болон үйлдвэрлэлийн ухаалаг технологи
  • Суперкомпьютерийн инженерчлэл
  • Механик инженер
  • 3D материал бүтээх шинэ технологи
  • Физик
  • Сансрын технологиуд
  • Роботын технологиуд
  • Механик
  • Эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга барих
  • Биофизик
  • Биотехнологиуд
  • Байгалийн шинжлэх ухаан

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд:

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүний, 3 хүний, 4 хүний өрөөнүүд байдаг
  • Төлбөртэй суралцаж байгаа оюутнуудад сард 5000-7000 рубль рубль
  • Тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнуудад сард 1300 рубль

2

Төлбөрийн нөхцөл

  • Семестрт нэг удаа

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Шүршүүр
  • Хувцас угаалгын өрөө
  • Сургалтын өрөөнүүд
  • Дасгал сургуулилтын зал

 

4

Интернет

  • Wi-Fi 

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Спортын талбайнууд
  • Спортын секцүүд
  • Дасгал сургуулилтын залууд
  • Оюутны клуб

6

Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 60 рубль, метро - 65 рубль

7

1 сарын амьдралын өртөг

  • 20000 рубль

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Их сургуулийн давуу тал

Отзывы студентов и выпускников

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх