card

Уралын холбооны их сургууль 

1920 онд байгуулагдсан Уралын Холбооны Их Сургууль (УрФУ) нь Оросын QS дэлхийн их сургуулиудын чансааны 351 -р байранд ордог томоохон тэргүүлэгч  их сургуулиудын нэг байхаас гадна  Евразийн төвд  оршдог Олон улсын шинжлэх ухаан, боловсролын төв юм. Их сургууль нь Оросын 4 дэх том хот хэмээн тооцогддог,   Уралын бүс нутгийн засаг захиргаа, аж үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын нийслэл Екатеринбург хотод  байдаг

УрФУ нь өөрийн  бүх түвшний 450 гаруй хөтөлбөрийг орос, гадаадын нэгдүгээр зэрэглэлийн профессоруудаар  орос, англи хэл дээр заалгадаг.  Тус их сургуульд:  101 орны 36 000 гаруй оюутан суралцдаг; Олон улсын оюутнуудад зориулсан маш сайн дэд бүтэц байдаг: хотын төвд 16 дотуур байр, 72 тэргүүн туршлагын  судалгааны  төв, 164 судалгааны лаборатори (түүний 12 олон улсын  лаборатори), 19 спортын байгууламж бий.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Екатеринбург хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

     ОХУ: Алапаевск хот, Верхняя Салда хот, Краснотурьинск хот, Невьянск хот, Нижний Тагил хот, Каменск-Уральский хот

Байгуулагдсан огноо:

  • 1920 оны 10-р сарын 19

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • QS World University Rankings –ийн судалгаагаар 351-р байр
  • QS University Rankings –ийн Европын хөгжиж буй орнууд болон Төв Азийн сургуулиудын  шалгаруулалтанд  27-р байр
  •  ARWU  National/Regional  Rankings-аар ОХУ-ын  5-6  байр

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд:

Уралын холбооны  /улсын/ их сургууль /УрФУ/ бол ОХУ-ын инновацийн талбар, Евроазийн шинжлэх ухааны төв юм.

Физик, одон орон, нанотехнологи, IT, робот техник, эрчим хүч, экологи, танихуйн шинжлэх ухааны салбарт дэлхийн хэмжээний гадаадын тэргүүлэх зэргийн эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа явуулдаг.  

Уралын холбооны  /улсын/ их сургууль /УрФУ/ нь дэлхийн түвшний шинжлэх ухаан, боловсролын «Аж үйлдвэрийн дээд зэргийн технологи, материал» төслийн төв офис.

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд:
  • Чиглэлүүд: IT (их өгөгдлүүд, AI, VR/AR); робот техник; сансрын технологи; энергийн шинэ эх үүсвэрүүд; нанотехнологи; шинэ материал; нейротехнологи; ирээдүйн анагаах ухаан; ухаалаг хот; экологи.
  • Төслүүд: Инновацийн дайвинг, Хэмнэлттэй үйлдвэрлэлийн фабрик, IT акселератор.
  • Erasmus+, DAAD, First+, Mevlana, N2N хөтөлбөрүүд.

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд:

  • Чиглэлүүд: IT (их өгөгдлүүд, AI, VR/AR); робот техник; сансрын технологи; энергийн шинэ эх үүсвэрүүд; нанотехнологи; шинэ материал; нейротехнологи; ирээдүйн анагаах ухаан; ухаалаг хот; экологи.
  • Төслүүд: Инновацийн дайвинг, Хэмнэлттэй үйлдвэрлэлийн фабрик, IT акселератор.
  • Erasmus+, DAAD, First+, Mevlana, N2N хөтөлбөрүүд.

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүн. – 1000 руб./сард.
  • 3 хүн -  1000 руб./сард

2

Төлбөрийн нөхцөл

  • Сараар

3

Байрны нөхцөл

  • Блок/ тасалгааны зохион байгуулалттай: 2 өрөөний дунд Гал тогоо, Усанд орох өрөө, Ариун цэврийн өрөө
  • Урт коридорын зохион байгуулалттай:  давхар бүрт  Гал тогоо, Усанд орох өрөө, Ариун цэврийн өрөө
  • давхар бүр ахуйн үйлчилгээний өрөөтэй: индүүдлэгийн, угаалгын машин, хатаагчтай

4

Интернет

  • бүх хичээлийн байруудад  Wi-fi;
  • дотуур байранд: давхар бүрийн давтлага хийх ангид Wi-fi холболттой

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Жил бүр 200 гаруй соёл, спортын арга хэмжээ: Гадаадын оюутнуудад зориулсан дасан зохицох  долоо хоног, Ард түмний найрамдлын фестиваль, спортын тэмцээн (хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол, усанд сэлэлт гэх мэт), Шинэ жилийн үдэшлэг
  • Гадаад хэлний клуб (10 өөр хэлийг үнэгүй сурах боломж)
  • Бүх төрлийн спортоор хичээллэх боломж: усан бассейн, стадион  (үүнд өвлийн спорт орно), трек зам, дасгалын  заал, фитнес студи, 11 төрөлжсөн биеийн тамирын заал, 2 цанын бааз, мөсөн гулгуур, 14 спортын талбай
  • Бүжгийн сургалт (үнэгүй)
  • Оюутны театр (T-Lingua)
  • Найрал дууны театр
  • Бүжгийн студи (төрөл бүрийн)
  • УрФУ-ийн музей
  • Жуулчны клуб

6

Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус – 28 руб.
  • Метро - 32 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • 1000 руб.

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх