Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургуулийн Эрхүү дэх салбар (Иркутский филиал МГТУ ГА) бол Холбооны агаарын тээврийн агентлаг “Росавиация”-гийн харьяа дээд, дунд мэргэжлийн боловсрол, давхар мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Уралын цаана орших цорын ганц боловсролын байгууллага юм.
Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургуулийн Эрхүү дэх салбар нь нисэхийн тоног төхөөрөмжийн техникийн ашиглалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг.
Сургуулийн төлөөлөгчтэй уулзах
Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.Их сургуулийн тухай
Байрлах хот: |
|
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
- |
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
Webometrics-ийн рэйтингээр Дэлхийн тэргүүний 25 сургуулийн тоонд багтдаг ба ОХУ-ын нисэхийн их сургуулиудын дунд тэргүүний 10-т ордог. “ОХУ-ын тэргүүний их, дээд сургуулиуд - 2019” үндэсний уралдааны Шагналтан. |
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
|
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд: |
|
Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд: |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
|
5 |
Оюутны амралт, чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
Код |
Мэргэжил | 1 жилийн сургалтын төлбөр /руб/ | Суралцах хугацаа /жил/ | Сургалтын хэлбэр /өдөр/эчнээ/ |
Специалитет |
| |||
25.05.03 | Тээврийн хэрэгслийн радиотөхөөрөмжүүдийн техникийн ашиглалт. Агаарын хөлөг болон нисэх буудлын техникийн ашиглалт.
| 112 000/55 000 | 5 жил | өдрийн анги, эчнээ |
Бакалавр |
| |||
23.03.01 | Тээврийн технологи | 112 000/45 000 | 4 | өдрийн анги, эчнээ |
25.03.01 | Нисэх техник, хөдөлгүүрийн ашиглалт | 112 000/55 000 | 4 | өдрийн анги, эчнээ |
25.03.02 | Нисэх онгоцны цахилгаан систем, нислэгийн навигацийн системийн техникийн ажиллагаа | 112 000/55 000 | 4 | өдрийн анги, эчнээ |
Дунд мэргэжлийн боловсрол |
| |||
25.02.01 | Нисэх техник, хөдөлгүүрийн техникийн ашиглалт | 45 000/25 000 | 2 жил 10 сар | өдрийн анги, эчнээ |
25.02.03 | Нисэх онгоцны цахилгаан систем, нислэгийн навигацийн цогцолборын техникийн ашиглалт | 45 000/25 000 | 2 жил 10 сар | өдрийн анги |
25.02.08 | Нисгэгчгүй онгоцны системийн ажиллагаа | 45 000/25 000 | 2 жил 10 сар | өдрийн анги |
43.02.06 | Тээврийн үйлчилгээ /сервис (агаарын тээвэр) | 45 000/25 000 | 1 жил 10 сар | өдрийн анги |
Байршил
Брошюр татах
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.