Томскийн улсын их сургууль
Томскийн Улсын Их Сургууль (ТГУ) нь ОХУ-ын зүүн хэсэгт орших хамгийн том сонгодог их сургууль юм. Өнөөдөр ТГУ нь Оросын шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх төвүүдийн нэг бөгөөд Оросын шилдэг их сургуулиудын чансааны 4 -т, олон улсын QS шилдэг их сургуулийн чансаанд 272 -р байранд ордог.
TГУ-гийн түнш 750 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бий. Тус сургуулийн 150 мянга гаруй төгсөгчид өөрийн орон болон дэлхийн бусад орнуудын эдийн засгийн төрөл бүрийн салбарт амжилттай ажиллаж, чадварлаг бизнесмен, удирдагчид болсон. Хүмүүнлэгийн болон байгалийн шинжлэх ухааны боловсролыг тэнцвэртэй олгодог нь TГУ -г өвөрмөц их сургууль болгосон. Мэргэжилтнүүдийн олон түвшний сургалт, салбар дундын хөтөлбөр, нээлттэй лекц, бие даасан сургалтын төлөвлөгөө, 120 гаруй чиглэл, мэргэжил Томскийн Улсын Их Сургуульд бий.
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох
Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.Их сургуулийн тухай
Байрлах хот: |
|
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
|
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
|
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
TГУ нь шинжлэх ухаан, боловсролын уламжлалыг хадгалж, хурдтай хөгжсөн хэвээр. Улмаар хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд онцгой анхаарал хандуулж байна.Үүнд:
|
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд: |
|
Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд: |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
|
5 |
Оюутны амралт, чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
№ | Код |
Мэргэжил | 1 жилийн сургалтын төлбөр /руб/ | Суралцах хугацаа /жил/ | Сургалтын хэлбэр /өдөр/эчнээ/ |
Хэлний бэлтгэл | |||||
1 |
| «ТГУ-д элсэн суралцах хүсэлтэй гадаад иргэдийг бэлгэх сургалт» (орос хэл + 3 хичээл сонголтоор) | 166,000 | 10 сар | өдрийн анги |
2 |
| Гадаад иргэдэд заах орос хэл (ерөнхий мэдлэгийн) | 110,000 | 10 сар | өдрийн анги |
Бакалавр | |||||
1 | 09.03.04 | Software Engineering - Программын инженерчлэл ( англи хэл дээр ) | 275 740 | 4 | өдрийн анги |
2 | 27.03.05 | Tomsk International Science Program (Инноваци, англи хэл дээр) | 324 400 | 4 | өдрийн анги |
3 | 02.03.01 | Математик ба компьютерийн шинжлэх ухаан | 174 900 | 4 | өдрийн анги |
4 | 02.03.02 | Суурь мэдээлэл зүй ба мэдээллийн технологи | 174 900 | 4 | өдрийн анги |
5 | 03.03.02 | Физик | 194 700 | 4 | өдрийн анги |
6 | 05.03.01 | Геологи | 194 700 | 4 | өдрийн анги |
7 | 05.03.04 | Ус цаг уур | 194 700 | 4 | өдрийн анги |
8 | 05.03.06 | Экологи ба байгалийн менежмент | 194 700 | 4 | өдрийн анги |
9 | 09.03.03 | Хэрэглээний мэдээлэл зүй | 194 700 | 4 | өдрийн анги |
10 | 09.03.04 | Программын инженерчлэл | 194 700 | 4 | өдрийн анги |
11 | 15.03.03 | Хэрэглээний механик | 194 700 | 4 | өдрийн анги |
12 | 15.03.06 | Мехатроник и робот техника | 194 700 | 4 | өдрийн анги |
13 | 35.03.01 | Ой судлал | 194 700 | 4 | өдрийн анги |
14 | 35.03.04 | Агрономи | 194 700 | 4 | өдрийн анги |
15 | 06.03.01 | Биологи | 194 700 | 4 | өдрийн анги |
16 | 06.03.02 | Хөрс судлал | 194 700 | 4 | өдрийн анги |
17 | 41.03.02 | Орос бүс нутгийн судалгаа | 174 900 | 4 | өдрийн анги |
18 | 41.03.05 | Олон улсын харилцаа | 174 900 | 4 | өдрийн анги |
19 | 42.03.02 | Сэтгүүлч | 181 200 | 4 | өдрийн анги |
20 | 45.03.01 | Филологи | 174 900 | 4 | өдрийн анги |
21 | 45.03.02 | Хэл шинжлэл | 174 900 | 4 | өдрийн анги |
22 | 54.03.01 | Дизайн | 334 200 | 4 | өдрийн анги |
Магистр | |||||
1 | 01.04.01 | Mathematical Analysis and Modeling – «Математиийн дүн шинжилгээ ба загварчлал » ( англи хэл дээр ) (Математик) | 267 580 | 2 | өдрийн анги |
2 | 01.04.02 | Big Data & Data Science - «Том хэмжээний дата олборлолт» ( англи хэл дээр ) (Хэрэглээний математик ба мэдээлэл зүй) | 267 580 | 2 | өдрийн анги |
3 | 03.04.02 | Physics methods and informational technologies in biomedicine – « Биоанагаахын физик арга, мэдээллийн технологи» ( англи хэл дээр ) (Физик) | 345 600 | 2 | өдрийн анги |
4 | 03.04.02 | Biophotonics – «Био фотоник» ( англи хэл дээр ) | 345 600 | 2 | өдрийн анги |
5 | 06.04.01 | Biodiversity – «Биологийн төрөл зүйл» ( англи хэл дээр ) (Биологи) | 259 200 | 2 | өдрийн анги |
6 | 09.04.02 | Computer Engineering: Applied AI and Robotics – «Компьютерийн инженерчлэл: Хиймэл оюун ухаан ба робот техник » ( англи хэл дээр ) (Мэдээллийн систем ба технологи) | 34 674 | 2 | өдрийн анги |
7 | 37.04.01 | Human development: genetics, neuroscience and psychology - “Хүний хөгжил: генетик, мэдрэл судлал, сэтгэл судлал» ( англи хэл дээр ) (Сэтгэл судлал) | 236 100 | 2 | өдрийн анги |
| 42.04.02 | International Journalism – «Сэтгүүлч» ( англи хэл дээр ) | 275 450 | 2 | өдрийн анги |
8 | 38.04.02 | International Management «Менежмент» ( англи хэл дээр ) (Менежмент) | 299 060 | 2 | өдрийн анги |
9 | 05.04.01 | Геологи | 207 400 | 2 | өдрийн анги |
10 | 05.04.04 | Ус цаг уур | 207 400 | 2 | өдрийн анги |
11 | 05.04.06 | Экологи ба байгалийн менежмент | 207 400 | 2 | өдрийн анги |
12 | 15.04.06 | Мехатроник ба робот техник | 207 400 | 2 | өдрийн анги |
13 | 38.04.01 | Эдийн засаг | 188 900 | 2 | өдрийн анги |
14 | 38.04.02 | Менежмент | 188 900 | 2 | өдрийн анги |
15 | 41.04.02 | Орос бүс нутгийн судалгаа | 188 900 | 2 | өдрийн анги |
16 | 41.04.05 | Олон улсын харилцаа | 188 900 | 2 | өдрийн анги |
17 | 42.04.02 | Сэтгүүлч | 188 900 | 2 | өдрийн анги |
18 | 45.04.01 | Филологи | 18 890 | 2 | өдрийн анги |
19 | 45.04.02 | Хэл шинжлэл | 18 890 | 2 | өдрийн анги |
20 | 54.04.01 | Дизайн | 36 210 | 2 | өдрийн анги |
Байршил
Брошюр татах
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.