Н.И.Вавиловын нэрэмжит  Саратовын  Газар тариалангийн  улсын их сургууль (СГАУ)

Холбооны  төсвөөс санхүүждэг Н.И.Вавиловын нэрэмжит  Саратовын  Газар тариалангийн  улсын их сургууль (СГАУ)  нь   дээд мэргэжлийн боловсролын байгууллага бөгөөд  газар тариалан -  аж үйлдвэрийн цогцолборын     мэргэжилтэй     боловсон хүчин  бэлтгэдэг томоохон боловсролын байгууллагуудын нэг юм.   Их сургууль  нь  орчин үеийн дэд бүтэц хөгжиж буй сургалт судалгааны, соёл, нийгмийн цогцолбор төв юм.  Тус их сургууль нь 4 салбар, аспирантур, докторантур түвшний сургалт, гурван номын сантай.

Их сургууль нь  Газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын  боловсон хүчний  мэргэжил дээшлүүлэх   дээд сургууль,  Сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн «Агроцентр» цогцолбор,   Сургалт, үйлдвэрлэлийн «Агроэкспоцентр» салбар нэгж, «Волгоагротехника» техникийн парк,    Мал  эмнэлэг,  мэдээлэл, зөвлөлгөө өгдөг «ПОИСК»   албатай.   Их сургуулийн  бааз суурийг  түшиглэн      " Газар тариалангийн  боловсрол ба шинжлэх ухаан"  нэртэй  Холбоо байгуулагдсан бөгөөд үүнд  газар тариалангийн  салбарын    шинжлэх ухаан, боловсролын тэргүүлэх  олон арван байгууллага,  үйлдвэр, аж ахуйн  газрууд   нэгдэн орсон болно.

Саратов мужийн  тэргүүний    19 ферм  нь  СГАУ –гийн шинжлэх ухаан, судалгаа, туршилтын ажлын   талбар болохын зэрэгцээ   оюутнуудын  хөдөө аж ахуйн чиглэлийн хичээлийн  дадлагын бааз нь болдог.

Сургалт  нь   "мэргэшсэн мэргэжилтэн", "бакалавр" "магистр" –ын  зэрэгтэй  боловсон хүчин бэлтгэх зориулалттай   тусгай   чиглэл, хөтөлбөрүүдийн дагуу  явагддаг.

Суралцах хугацаандаа манай оюутнууд давхар мэргэжил эзэмшдэг. Их сургуулиа амжилттай төгссөн, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхол, чадвартай гэдгээ харуулсан төгсөгчдийг аспирантурт үргэлжлүүлэн суралцуулах боломжтой. Өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх  ажил нь аспирантур, докторантурын сургалтаар явагддаг. СГАУ  нь өөрийн шинжлэх ухааны   докторын  зэрэг  хамгаалуулах  Зөвлөлтэй. 

Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Хуваарийн дагуу Zoom-ээр шууд холбогдох
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Их сургуулийн тухай

Байрлах хот:

Саратов хот

Байгуулагдсан огноо:

  • 1913 оны 9-р сарын 15

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • The Times Higher Education Impact Rankings-аас зохион байгуулдаг Impact Rankings 2021-ийн үр дүнгээр ТОП-1000-д багтсан
  • Дээд боловсролын бие даасан үнэлгээний нэгтгэгчийн "Үндэсний нэгдсэн үнэлгээ-2021" шалгаруулалтаар ОХУ-ын шилдэг их сургуулиудын ТОП-200–д багтсан 
  • ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас жил бүр явуулдаг Хөдөө аж ахуй, газар зохион байгуулалтын их, дээд  сургуулиудын үзлэгээр 2-р байранд орсон

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

Тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл:

"Нөөц хэмнэдэг экологийн хувьд аюулгүй газар тариалан" :

  • газар тариалангийн дэвшилтэт технологи боловсруулах, хэрэгжүүлэх;
  • хөдөө аж ахуйн ургамлын шинэ сорт, гибрид бий болгох;
  • экологийн хувьд аюулгүй газар тариалангийн бүтээгдэхүүн гарган  авах.

Тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл:

"Агро аж үйлдвэрийн цогцолборын инженерийн болон техникийн хангамжийг шинэчлэх":

  • шинэ үеийн хөрс боловсруулах машин бүтээх;
  • газрын нөхөн сэргээлт, ойн аж ахуйн зориулалттай машинуудын цогцолбор бүрдүүлэх;
  • өндөр үзүүлэлттэй өргөх машин болон бусад дүүжин төхөөрөмжүүдийг бүтээх.

Тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл:

"Мал аж ахуйг эрчимжүүлэх":

  • хөдөө аж ахуйн  малын  ашиг шимт  чанарыг дээшлүүлэх зорилгоор селекци, үржлийн ажил хийх;
  • амьтан, шувуу, загас тэжээх зориулалттай  дасан зохицох технологи бий болгох;
  • амьтан, хүний ​​амь нас, эрүүл мэндийг хамгаалах.

Тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл:

"Аюулгүй хоол хүнсний нөөцийг хэмнэх технологи":

  • газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдээр хийсэн хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын үр ашиг, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх;
  •  Био ба нанотехнологийн функциональ болон эмчилгээний болон урьдчилан сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх;
  • биотехнологид суурилсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх.

Тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл:

“Хөдөө аж ахуйн эдийн засгийг шинэчлэх нь ":

  • агро аж үйлдвэрийн цогцолбор дахь нөөц хэмнэх үйл ажиллагааны зохион байгуулалт, эдийн засгийн үндэслэл;
  • агро аж үйлдвэрийн цогцолборт хямралын эсрэг удирдлагын системийг нэвтрүүлэх;
  • агро аж үйлдвэрийн цогцолборт интеграцчлал болон  хоршооллыг нэвтрүүлэх чиглэлээр   үйл ажиллагааны зохион байгуулалт, эдийн засгийн механизм боловсруулах.

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

Их сургуулийн тэнхимүүдэд 100 гаруй судалгааны дугуйлан, нэгдлүүд  ажилладаг бөгөөд оюутан бүр өөрийн шинжлэх ухааны сонирхол, ирээдүйн мэргэжлийн чиглэлээс хамаарч гишүүнээр элсэх боломжтой.

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд :

  • ОХУ-ын Засгийн газраас зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд
  • Россотрудничество  байгууллагаас зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөр

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүн -  500-1000 руб.
  • 3 хүн  – 500-1000 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр
  • Жилээр

3

Оюутны байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Усанд орох өрөө
  • Угаалгын өрөө
  • Спорт  заал
  • Амралтын өрөө

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Спорт цогцолбор
  • Зуны  спорт-эрүүл мэндийн зуслан
  • Оюутны клуб
  • Интерклуб
  • Номын сан

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус, трамвай,
  • троллейбус – 23 рубль

7

1 сарын амьдралын өртөг

  • 10,000-аас 12,000 руб

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх