Кубанийн  Газар тариалангийн  улсын их сургууль (КубГАУ) 

Кубанийн  Газар тариалангийн  улсын их сургууль (КубГАУ) нь гадаад оюутнуудыг  сургах  баялаг түүхтэй,  дээд боловсролын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн  тэргүүлэх  сургуулиудын  нэг юм. Орос улсын  өмнөд  бүсийн  хамгийн том их сургууль  бөгөөд  Хар тэнгис ба Азовын тэнгисийн ойролцоо  Краснодар хотод   174 га талбайг эзлэн оршдог.    2014  онд  Сочигийн  өвлийн Олимпийн наадам,  2018 онд  Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн   тус бүс нутагт  болж  байсан.      Кубанийн  Газар тариалангийн  улсын их сургууль 1922 онд байгуулагдсан.

Их сургууль байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл 151 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.   Их сургууль нь   Болоний  хэлэлцээний  шаардлагыг хангасан  Европ стандартын  хоёр түвшний боловсролын сургалт явуулдаг. Өнөөдөр КубГАУ   нь  дэд бүтэц сайтар хөгжсөн орчин үеийн  оюутны томоохон  цогцолбор  болсон.

Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Хуваарийн дагуу Zoom-ээр шууд холбогдох
Элсэлтийн зөвлөхтэй шууд холбогдох

Их сургуулийн тухай

Байрлах хот:

Краснодар хот

Байгуулагдсан огноо:

  • 1922 оны 3 сарын 12

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

 

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

Энэхүү жагсаалтад стратегийн дөрвөн цогц  салбарт  ангилагдсан  шинжлэх ухаан, судалгааны арав гаруй үндсэн чиглэл багтсан болно. Үүнд:

  • Ургамал,  мал аж ахуйн генетик  ба үржил селекцийн  асуудлууд.
  • Инноваци аргаар гарган авсан  тэжээл болон  тэжээлийн нэмэлтүүд.
  • Эрүүл хооллолтын асуудлууд.
  • Хөдөө орон нутгийн  амьдралын сайн сайхан байдалтай холбоотой асуудлууд  .

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

  • Сүүний чиглэлийн мал аж ахуйн  судалгаа
  • Үржлийн ажилд молекул- генетикийн технологийг нэвтрүүлэх  аргаар  тогтвортой, өндөр ашиг шимтэй, хэрэглээний чанарыг сайжруулсан хүйтэнд тэсвэртэй үр тариа, хүнсний ногоо, хөвөнгийн шинэ  сорт  гарган авах  чиглэлийн судалгаа.
  • Эрүүл мэндийн олон асуудлын үндсэн шалтгаан болдог тэжээлийн антибиотик хэрэглэхээс зайлсхийж малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор эубиотик  (пребиотик ба пробиотик)  эм бэлдмэл гарган авах  чиглэлийн судалгаа.

Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд :

Тэтгэлгийн төрлүүд:

  • Улсын академик тэтгэлэг
  • Улсын академик нэмэгдэлтэй тэтгэлэг
  • Улсын нийгмийн тэтгэлэг
  • Улсын нийгмийн нэмэгдэлтэй тэтгэлэг
  • Орос улсын эдийн засгийг өөрчлөн шинэчлэх  болон технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээр  суралцаж буй оюутан, аспирантуудад зориулсан ОХУ -ын Ерөнхийлөгч, ОХУ -ын Засгийн газрын болон   Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэтгэлэг

 

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд амьдрах хүний  тоо, үнэ

  • 2 хүний - 1400 руб
  • 3 хүний – 1400 руб

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр
  • Жилээр

3

Оюутны байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Шүршүүрийн өрөө
  • Индүүдлэгийн өрөө
  • Угаалгын газар
  • Бие даан хичээллэх өрөө өрөө
  • Амралтын өрөө
  • Интернетийн  өрөө
  • Их сургуулийн нутаг дэвсгэр дээр гуанз, цайны газар, кафе, оюутны эмнэлэг, хүнсний дэлгүүр, банк, шуудан, гутал засварын газар, оёдлын газар, үсчин бий

 

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Спортын цогцолбор  (спортын  28 төрлийн секц дугуйлан  ажилладаг)
  • Усан сан
  • Цэнгэлдэх хүрээлэн
  • Спортын талбай, теннисний талбай
  • Сайн дурынхны төв
  • Соёлын төв  (уран бүтээлийн 36 студи үйл аиллагаа явуулдаг)
  • Хэл шинжлэлийн төв
  • Олон улсын найрамдлын зөвлөл
  • Хар тэнгисийн эрэг дээрх спорт, амралтын бааз
  • Төрөл бүрийн сонирхлын клубууд   ба бусад

 

 

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 30 руб
  • Трамвай – 30 руб
  • Троллейбус -30 руб

7

1 сарын амьдралын өртөг

  • 20000 руб.

Байршил

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх