Н.И.Пироговын  нэрэмжит Оросын Үндэсний Судалгааны Анагаах Ухааны Их сургууль  (РНИМУ им. Н.И. Пирогова)

Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль нь (РНИМУ) эмч, эм зүйч, эмнэлзүйн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, шинжлэх ухааны ажилтнууд бэлтгэдэг ОХУ-ын тэргүүлэгч анагаахын их сургууль юм. 

Үүсэн байгуулагдсан он – 1906.

Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль бол Оросын эрдэм шинжилгээ, судалгааны анагаахын төвүүд дотроос хамгийн томоохонд орно. 

Их сургуулийн шинжлэх ухаан-практикийн бааз нь сурган хүмүүжүүлэх ухаан, анагаах ба био-анагаахын салбар, суурь болон үндсэн хөтөлбөрүүд, шинэ тутам хийгдсэн эмнэлзүйн болон туршилтын сорилтууд, анагаахын практикт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн туршлага, боловсролын үйл явцын судалгааг цогц байдлаар явуулах боломжийг олгож өгдөг.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Москва хот

Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:

  • Ташкент хот

Байгуулагдсан огноо:

  • 1906 он

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • 1201-1500 World University Rankings 2023
  • 601+ Life Sciences
  • 601+ Clinical, Preclinical & Health
  • 351+ Emerging Economics
  • 65 Impact Rankings in Good health and well-being for people
  • QS: "Анагаах" рейтингийн 401-450-р байр

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

«Тэргүүлэх чиглэл 2030» хөгжлийн хөтөлбөр

“Тэргүүлэх чиглэл 2030” нь 2030 он хүртэлх ОХУ-ын хөгжлийн үндэсний зорилтуудыг хангахад Оросын их сургуулиудын хувь нэмрийг оруулах, нөөц бололцоог бүрдүүлэх, их сургуулиудын шинжлэх ухаан боловсролын байгууллагуудын потенциалыг нэмэгдүүлэх болон ОХУ-ын бүс нутгуудын нийгэм эдийн засгийн хөгжилд дээд боловсролын байгууллагуудын оролцоог хангахад чиглэж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь 2030 он гэхэд ОХУ-д 100 гаруй орчин үеийн дэвшилтэт  их сургуулиуд буюу шинжлэх ухаан-технологи, нийгэм эдийн засгийн төвүүдийг байгуулахад оршиж байгаа юм. РНИМУ сургууль нь “Тэргүүлэх чиглэл 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх лидерүүдийн эгнээнд “Судалгааны манлайлал” хэмээх суурь болон тусгай салбарт орсон болно.  

Улсын хэмжээний «Тэргүүлэх чиглэл 2030» хөтөлбөрийн үндсэн  ба тусгай «Судалгааны манлайлал» хэсгийн тэргүүлэгчдийн багт Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль багтсан.

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

Оюутан суралцагчид, залуу эрдэмтэд оролцдог Олон улсын Пироговын анагаахын эрдэм шинжилгээний бага хурал

Их сургуулийн зүгээс олгох тэтгэлэг, грантын хөтөлбөр, үндсэн хөтөлбөр болон мэргэжлийн нэмэлт боловсрол олгох хөтөлбөрт элсэн суралцах хөнгөлөлттэй нөхцөл:

  • Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль (РНИМУ) нь мэргэжил дээшлүүлэх, анагаах болон эм зүй, сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын дээд боловсролтой мэргэжилтнүүдийг мэргэжлийн давтан бэлтгэл хийлгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.  
  • ОХУ-ын ЗГ-ын зүгээс тогтоосон хүрээнд гадаад улсын иргэд, ОХУ-д суугаа харьяалалгүй иргэдийг тэтгэлгээр суралцуулах элсэлт авдаг.

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүний
  • 3 хүний 
  • Сарын төлбөр 2150 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар тутам
  • Бүтэн жилээр

3

Байрны нөхцөл

  • Нийтийн гал тогоо (давхар бүрт)
  • Өрөөндөө усанд орох душ-тай
  • Өрөө бүр хөргөгч, данх, индүүтэй

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт, чөлөөт цаг

  • Спорт цогцолбор, « Эверест» спорт  клуб
  • Сургалт-спорт-эрүүл мэндийн “Конаково” цогцолбор
  • Уран сайхны, соёлын арга хэмжээнүүд ,
  • Оюутны холбоодын Зөвлөл
  • Оюутны шинжлэх ухааны зөвлөл/ СНО

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус – 50 руб.
  • Метро -  50 руб.

7

Амьжиргааны өртөг (нэг сар)

  • 20000 руб.

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Их сургуулийн давуу тал

Байршил

Брошюр татах

Оюутнууд төгсөгчдийн сэтгэгдлүүд

Блог

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх