Н.И.Пироговын нэрэмжит Оросын Үндэсний Судалгааны Анагаах Ухааны Их сургууль (РНИМУ им. Н.И. Пирогова)
Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль нь (РНИМУ) эмч, эм зүйч, эмнэлзүйн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, шинжлэх ухааны ажилтнууд бэлтгэдэг ОХУ-ын тэргүүлэгч анагаахын их сургууль юм.
Үүсэн байгуулагдсан он – 1906.
Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль бол Оросын эрдэм шинжилгээ, судалгааны анагаахын төвүүд дотроос хамгийн томоохонд орно.
Их сургуулийн шинжлэх ухаан-практикийн бааз нь сурган хүмүүжүүлэх ухаан, анагаах ба био-анагаахын салбар, суурь болон үндсэн хөтөлбөрүүд, шинэ тутам хийгдсэн эмнэлзүйн болон туршилтын сорилтууд, анагаахын практикт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн туршлага, боловсролын үйл явцын судалгааг цогц байдлаар явуулах боломжийг олгож өгдөг.
Их сургуулийн тухай
Байрлах хот: |
|
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
|
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
|
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
«Тэргүүлэх чиглэл 2030» хөгжлийн хөтөлбөр “Тэргүүлэх чиглэл 2030” нь 2030 он хүртэлх ОХУ-ын хөгжлийн үндэсний зорилтуудыг хангахад Оросын их сургуулиудын хувь нэмрийг оруулах, нөөц бололцоог бүрдүүлэх, их сургуулиудын шинжлэх ухаан боловсролын байгууллагуудын потенциалыг нэмэгдүүлэх болон ОХУ-ын бүс нутгуудын нийгэм эдийн засгийн хөгжилд дээд боловсролын байгууллагуудын оролцоог хангахад чиглэж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь 2030 он гэхэд ОХУ-д 100 гаруй орчин үеийн дэвшилтэт их сургуулиуд буюу шинжлэх ухаан-технологи, нийгэм эдийн засгийн төвүүдийг байгуулахад оршиж байгаа юм. РНИМУ сургууль нь “Тэргүүлэх чиглэл 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх лидерүүдийн эгнээнд “Судалгааны манлайлал” хэмээх суурь болон тусгай салбарт орсон болно. Улсын хэмжээний «Тэргүүлэх чиглэл 2030» хөтөлбөрийн үндсэн ба тусгай «Судалгааны манлайлал» хэсгийн тэргүүлэгчдийн багт Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны Анагаахын их сургууль багтсан. |
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд: |
Оюутан суралцагчид, залуу эрдэмтэд оролцдог Олон улсын Пироговын анагаахын эрдэм шинжилгээний бага хурал |
Их сургуулийн зүгээс олгох тэтгэлэг, грантын хөтөлбөр, үндсэн хөтөлбөр болон мэргэжлийн нэмэлт боловсрол олгох хөтөлбөрт элсэн суралцах хөнгөлөлттэй нөхцөл: |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
Wi-fi |
5 |
Оюутны амралт, чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
Амьжиргааны өртөг (нэг сар) |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
№ | Код | Мэргэжлийн нэр | Сургалтын төлбөр 1 жил /руб/ | Суралцах хугацаа | Суралцах хэлбэр /өдрийн/эчнээ/ |
Бэлтгэл факультет. Хөтөлбөрийн тоо | |||||
1 |
| Жилийн бүтэн сургалт | 320,000 | 10 сар | Өдрийн анги |
2 |
| Түргэвчилсэн сургалт | 160,000 | 4 сар | Өдрийн анги |
Бакалавр. Хөтөлбөрийн тоо | |||||
1 | 39.03.02 | Нийгмийн ажил | 300,000 | 4 | Өдрийн анги |
2 | 06.03.01 | Биологи | 370,000 | 4 | Өдрийн анги |
Специалитет | |||||
31.05.01 | Эмчилгээний анги | 500,000 | 6 | Өдрийн анги | |
31.05.02 | Хүүхдийн эмч | 410,000 | 6 | Өдрийн анги | |
31.05.03 | Шүдний эмч | 500,000 | 5 | Өдрийн анги | |
30.05.01 | Анагаахын биохими | 500,000 | 6 | Өдрийн анги | |
30.05.02 | Анагаахын биофизик | 400,000 | 6 | Өдрийн анги | |
30.05.03 | Анагаахын кибернетик | 400,000 | 6 | Өдрийн анги | |
33.05.01 | Эм зүй | 350,000 | 5 | Өдрийн анги | |
37.05.01 | Эмнэлзүйн сэтгэл зүй | 360,000 | 5,5 | Өдрийн анги | |
Магистр | |||||
37.04.01 | Сэтгэл судлал | 250,000 | 2 | Өдрийн анги | |
39.04.02 | Нийгмийн ажил | 305,000 | 2 | Өдрийн анги | |
06.04.01 | Биологи | 340,000 | 2 | Өдрийн анги | |
Аспирантур | |||||
5.3 | Сэтгэл судлал | 375,000 | 3 | Өдрийн анги | |
1.5 | Биологийн шинжлэх ухаан | 380,000 | 4 | Өдрийн анги | |
3.3 | Анагаах-биологийн шинжлэх ухаан | 405,000 | 4 | Өдрийн анги | |
3.1 | Эмнэлзүйн анагаах ухаан | 405,000 | 3 | Өдрийн анги | |
3.2 | Урьдчилан сэргийлэх анагаах ухаан | 380,000 | 3 | Өдрийн анги | |
3.4 | Эм зүйн шинжлэх ухаан | 380,000 | 3 | Өдрийн анги | |
Ординатур | |||||
31.08.01 | Эх барих, эмэгтэйчүүд | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.02 | Мэдээгүйжүүлэлт-сэхээн амьдруулах | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.05 | Эмнэлзүйн лабораторийн оношлогоо | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.07 | Эмгэг зүйн анатоми | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.08 | Радиологи | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.09 | Рентген судлал | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.10 | Шүүх эмнэлгийн шинжлэл | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.11 | Хэт авианы оношлогоо | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.12 | Функциональ оношлогоо | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.13 | Хүүхдийн зүрх судасны өвчин судлал | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.14 | Хүүхдийн хавдар судлал | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.15 | Хүүхдийн бөөр, шээсний замын эмгэг судлал, андрологи | 500, 000 | 2 | Өдрийн анги | |
31.08.16 | Хүүхдийн мэс засал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.17 | Хүүхдийн дотоод шүүрэл судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.18 | Нярай судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.19 | Хүүхдийн өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.20 | Сэтгэцийн эмгэг судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.21 | Сэтгэцийн эмгэг - наркологи | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.22 | Сэтгэл зүйн эмчилгээ | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.26 | Харшил судлал, дархлаа судлал | 480,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.28 | Хоол боловсруулах эрхтэн судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.29 | Цус судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.30 | Удам зүй | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.31 | Ахмад настны өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.32 | Арьс өнгөний өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.34 | Хоол зүй | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.35 | Халдварт өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.36 | Зүрх судасны өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.37 | Эмнэлзүйн эм судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.39 | Эмчилгээний биеийн тамир, спортын анагаах ухаан | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.42 | Мэдрэлийн өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.43 | Бөөрний өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.45 | Уушгины өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.46 | Үе мөчний өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.47 | Рефлекс эмчилгээ | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.48 | Эмнэлгийн түргэн тусламж | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.49 | Эмчилгээ | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.50 | Физик эмчилгээ | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.51 | Уушгины сүрьеэ өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.53 | Дотоод шүүрэл судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.54 | Эмчийн ерөнхий дадал (өрхийн анагаах ухаан) | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.55 | Шулуун, бүдүүн гэдэс судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.57 | Хавдар судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.58 | Чих, хамар хоолойн өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.59 | Нүдний өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.60 | Нөхөн сэргээх мэс засал | 600,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.62 | Судасны доторх рентген оношлогоо, эмчилгээ | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.63 | Зүрх судасны мэс засал | 500,000 | 3 | Өдрийн анги | |
31.08.66 | Гэмтэл судлал ба ортопед | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.67 | Мэс засал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.68 | Бөөр, шээсний замын өвчин судлал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.69 | Эрүү нүүрний мэс засал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.70 | Уян дурангийн оношлогоо | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.71 | Эрүүлийг хамгаалах байгууллага, нийгмийн эрүүл мэнд | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.73 | Шүдний эмчилгээ | 480,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.74 | Шүдний мэс засал | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.75 | Амны хөндийн эмчилгээ | 500,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.76 | Хүүхдийн шүдний өвчин судлал | 480,000 | 2 | Өдрийн анги | |
31.08.77 | Шүдний гажиг, согог засал | 500,000 | 2 | Өдрийн анги |
Их сургуулийн давуу тал
Байршил
Брошюр татах
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.