Алтайн Техникийн Улсын Их сургууль /АлтГТУ/
Алтайн Техникийн Улсын Их сургууль нь 1942 онд байгуулагдсан бөгөөд Оросын шилдэг их дээд сургуулиудын нэг юм. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 67 мэргэжлийн хөтөлбөрийн дагуу бакалавр, магистр, аспирантур, доктрантурын түвшний мэргэжилтнүүд бэлтгэж байна.
Алтайн Техникийн Улсын Их сургууль нь Франц, Итали, Хятад, Монгол, Вьетнам, Казахстан, Кыргызстан зэрэг улсуудтай хамтран ажиллаж, шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний солилцооны хөтөлбөрүүд, хамтарсан боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Тус сургуулийн оюутнууд, аспирантууд нь техникийн болон нийгмийн шинжлэх ухааны олон улсын олимпиаданд тогтмол тэргүүн байранд шалгарч шагнал хүртдэг.
Өнөөдрийн байдлаар нийт 20 мянга гаруй оюутнууд суралцаж байгаа бөгөөд 900 гаруй нь гадаадын иргэд байгаа юм.
Сургуулийн төлөөлөгчтэй шууд холбогдох
Тус сургуулийн элсэлтийн зөвлөх 10.06-08нд 13:00-19:00 цагийн хооронд ганцаарчилсан мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.Их сургуулийн тухай
Байрлах хот: |
|
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
|
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
|
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
|
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны болон төсөл хөтөлбөрүүд: |
|
Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд: |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
|
5 |
Оюутны амралт, чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
Код | Мэргэжил | 1 жилийн сургалтын төлбөр /рубль/ | Суралцах хугацаа /жил/ | Сургалтын хэлбэр |
Хэлний бэлтгэл | ||||
Техникийн чиглэл | 118,000 | 1 жил | Өдрийн, алсын зайны | |
Анагаах-биологийн чиглэл | 118,000 | 1 жил | Өдрийн, алсын зайны | |
Эдийн засгийн чиглэл | 118,000 | 1 жил | Өдрийн, алсын зайны | |
Нийгмийн ухааны чиглэл | 118,000 | 1 жил | Өдрийн, алсын зайны | |
Бакалавр | ||||
07.03.01 | Архитектур | 119,500 | 5 жил | Өдрийн |
07.03.03 | Орчны архитектурын дизайн | 119,500 | 5 жил | Өдрийн |
08.03.01 | Барилга | 119,500 | 4 жил | Өдрийн, өдрийн болон эчнээ |
09.03.01 | Мэдээлэл зүй ба хэрэглээний математик | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
09.03.03 | Хэрэглээний математик | 119,500 | 4 жил | Өдрийн, Өдрийн болон эчнээ, Эчнээ |
09.03.04 | Программ хангамжийн инженерчлэл | 119,500 | 4 жил | Өдрийн |
10.03.01 | Мэдээллийн аюулгүй Байдал | 119,500 | 4 жил | Өдрийн |
12.03.01 | Багаж хэрэгсэл угсралт, үйлдвэрлэл | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
13.03.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгааны техник | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
13.03.03 | Цахилгааны машин угсралтын үйлдвэрлэл | 119,500 | 4 жил | Өдрийн |
15.03.01 | Үйлдвэрийн машин угсралт үйлдвэрлэл (СП) | 119,500 | 4 жил | Өдрийн |
15.03.02 | Технологийн машин и тоног төхөөрөмж (ЛП) | 119,500 | 4 жил | Өдрийн |
15.03.02 | Хүнсний үйлдвэрлэлийн машины технологи ба тоног төхөөрөмж (МАПП) | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
15.03.05 | Машин үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн дизайн, технологийн дэмжлэг | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
16.03.01 | Техникийн физик | 119,500 | 4 жил | Өдрийн |
18.03.01 | Химийн технологи | 119,500 | 4 | Өдрийн |
18.03.02 | Биотехнологий, нефтехимийн, химийн технологийн эрчим хүч, нөөц баялгийн хэмнэлттэй процесс | 119,500 | 4 жил | Өдрийн |
19.03.02 | Ургамлын түүхийн эдээс гаргах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
19.03.03 | Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл | 119,500 | 4 жил | Өдрийн |
19.03.04 | Нийтийн хоолны үйлдвэрлэлийн технологи | 119,500 | 4 | Өдрийн Эчнээ |
20.03.01 | Техносферийн аюулгүй байдал | 119,500 | 4 | Өдрийн Эчнээ |
22.03.01 | Материал судлал ба материалын технологи | 119,500 | 4 жил | Эчнээ |
23.03.01 | Тээврийн үйл ажиллагааны технологи | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
23.03.03 | Тээврийн технологийн машин, цогцолборын ашиглалт | 119,500 | 4 жил | Өдрийн Эчнээ |
27.03.05 | Инноватик | 119,500 | 4 жил | Өдрийн |
29.03.05 | Хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний дизайн | 119,500 | 4 жил | Өдрийн |
38.03.01 | Эдийн засаг | 103,000 | 4 жил | Өдрийн, Өдрийн болон эчнээ, Эчнээ |
38.03.02 | Менежмент | 103,000 | 4 жил | Өдрийн, Өдрийн болон эчнээ, Эчнээ |
38.03.04 | Төрийн болон орон нутгийн удирдлага | 103,000 | 4 жил | Өдрийн, Өдрийн болон эчнээ, Эчнээ |
38.03.05 | Бизнес-информатик | 103,000 | 4 жил | Өдрийн, Өдрийн болон эчнээ, Эчнээ |
54.03.01 | Дизайн | 200,500 | 4 жил | Өдрийн, өдрийн болон эчнээ |
Специалитет | ||||
08.05.01 | Өвөрмөц барилга байгууламжийн барилга | 119,500 | 6 жил | Өдрийн |
23.05.01 | Газрын тээвэр технологийн хэрэгсэл | 119,500 | 5 жил | Өдрийн |
38.05.01 | Эдийн засгийн аюулгүй Байдал | 103,000 | 5 жил | Өдрийн |
Магистр | ||||
07.04.01 | Архитектур | 126,800 | 2 жил | Өдрийн |
08.04.01 | Барилга | 126,800 | 2 | Өдрийн Эчнээ |
09.04.01 | Мэдээлэл зүй ба хэрэглээний математик | 126,800 | 2 жил | Өдрийн |
09.04.03 | Хэрэглээний математик | 126,800 | 2 жил | Өдрийн |
09.04.04 | Программ хангамжийн инженерчлэл | 126,800 | 2 жил | Өдрийн |
12.04.01 | Багаж хэрэгсэл угсралт, үйлдвэрлэл | 126,800 | 2 жил | Өдрийн |
13.04.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгааны техник | 126,800 | 2 жил | Өдрийн Эчнээ |
13.04.03 | Эрчим хүчний машин угсралт, үйлдвэрлэл | 126,800 | 2 жил | Өдрийн |
15.04.01 | Хөнгөн үйлдвэрлэлийн машин үйлдвэрлэл, угсралт | 126,800 | 2 жил | Өдрийн |
15.04.01 | Тусгай зориулалтын машин үйлдвэрлэл, угсралт | 126,800 | 2 | Өдрийн Эчнээ |
15.04.02 | Технологийн машин и тоног төхөөрөмж | 126,800 | 2 | Өдрийн |
15.04.05 | Үйлдвэрлэлийн машины үйлдвэрлэл угсралт, Хийц технологийн хангамж | 126,800 | 2 | Өдрийн |
18.04.01 | Химийн технологи | 126,800 | 2 | Өдрийн |
18.04.02 | Биотехнологий, нефтехимийн, химийн технологийн эрчим хүч, нөөц баялгийн хэмнэлттэй процесс | 126,800 | 2 | Өдрийн |
19.04.02 | Ургамлын түүхийн эдээс гаргах хүнсний бүтээгдэхүүн | 126,800 | 2 | Өдрийн Эчнээ |
19.04.03 | Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл | 126,800 | 2 | Өдрийн |
19.04.04 | Нийтийн хоолны үйлдвэрлэлийн технологи | 126,800 | 2 | Өдрийн |
22.04.01 | Материал судлал ба материалын технологи | 126,800 | 2 | Өдрийн |
23.04.02 | Газрын тээвэр технологийн цогцолбор | 126,800 | 2 | Өдрийн |
126,800 | Менежмент | 2 | Өдрийн Эчнээ |
Байршил
Брошюр татах
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.