Оросын 5 хот дэлхийн аюулгүй хотуудын жагсаалтанд орлоо

Дэлхийн хотуудыг амьдралын чанар, өртөг, эрүүл мэнд, гэмт хэрэг гаралт, байгаль орчны бохирдол, аяллын өртөг зэргээр нь эрэмбэлдэг хамгийн том мэдээллийн бааз бүхий NUMBEO.COM нь дэлхийн 328 аюулгүй хотыг зарлажээ. Аюулгүй гэдэгт тухайн хотоор өдөр шөнийн аль ч цагт ганцаараа явах, зугаалах боломж, гэмт хэрэг гаралт, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгийн үзлээс үүдэлтэй халдалт зэргийн үзүүлэлтүүдийг оруулжээ.

Оросын хамгийн аюулгүй хотоор Нижний Новгород хот шалгарч, дэлхийд 53-р байранд орсон бол уг хот нь 2019 онд мөн Торонто, Брюссель, Мадрид, Лос-Анжелес хотуудыг ардаа орхин амьдралын чанарын үзүүлэлтээрээ Оросын тэргүүлэх хот болжээ. Тус хотод Лобачевскийн их сургууль, Эдийн засгийн их сургуулийн /ВШЭ/ салбар гээд нийтдээ 30 гаруй их сургуулиуд байдаг юм байна.

Нижний Новгород хотоос гадна дэлхийн 328 хотуудын Оросын хотуудаар Санкт-Петербург, Москва, Екатеринбург, Новосибирск хотууд нэрлэгдсэн байна.