М.К.Аммосовын нэрэмжит Хойд дорнодын холбооны их сургууль
Оросын хамгийн том бүс нутгийн нийслэл Якутск хот дахь ФГАОУ ВО “М.К Аммосовын нэрэмжит Хойд дорнодын холбооны их сургууль” (СВФУ) нь ОХУ-ын 10 холбооны их сургуулийн нэг юм. Их сургуулийн бүрэлдэхүүнд 12 институт, 5 факультет ордог. Оюутнууд техникийн, байгалийн, хүмүүнлэгийн болон ерөнхий боловсролын чиглэлүүдээр боловсрол эзэмшдэг. Нийт 19000 оюутны 1000 гаруй нь Хятад Египт, Таджикистан, Кыргызстан, Узбекистан, Монгол, Казахстан, Сомали, Конго, Замби, Зимбабве, Камерун, Индонези, Вьетнам, Афганистан зэрэг улсаас ирж суралцаж байгаа гадаад оюутнууд юм. Өнөөгийн байдлаар их сургууль нийт 321 боловсролын хөтөлбөр үүнд: бакалавр болон специалитетийн -144, магистрийн - 89, аспирантурын - 36, ординатурын- 40, ерөнхий боловсролын 12 хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Гадаад оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг чиглэлүүд бол анагаах ухаан, шүдний эмч, нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, менежмент, хүний нөөцийн удирдлага,уул уурхай, нефть хий, мэдээлэл зүй , тооцоолон бодох техник, хэл зүй ба аялал жуулчлал г. м. юм.
Оюутны байрны сарын төлбөр - 1128 руб. Бүх байрнууд хэдхэн алхаад хичээлийн байрандаа орох зайнд байрладаг онцлогтой.
СВФУ-гийн үйл ажиллагааны нэг гол чиглэл нь нийгмийн бодлогын асуудал байдаг. Иймд багш оюутнууддаа зориулсан бүс нутагтаа хамгийн том бөгөөд тохилог оюутны байрны сүлжээ, 9 сургалт-лабороторийн байр, «Сергеляхские огни» Соёлын төв, хөнгөн атлетикийн“Юность” стадион болон усан сан, цанын бааз, музей, цэцгийн хүлэмж, кафе зэрэг дэд бүтэцтэй. Түүнчлэн төрөл бүрийн туршилтын талбайнууд, бизнес-инкубатор, хөгжмийн студи, спорт биеийн тамирын заал, «Точка кипения» мэтгэлцээний Төв, “Залуучуудын санаачлага” Төв, «Север» Дизайны төв зэрэг бий.
СВФУ –д суралцахын давуу талууд:
- Олон улсын стандартад нийцсэн: Академик сургалтын хөтөлбөрүүдийн чанар нь олон улсын байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн.
- Төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэлт, шинжлэх ухааны болон практик ажлуудыг дэмждэг
- Сургалтын бүх чиглэлүүдээр боломжийн үнээр суралцах, нэмэлт тэтгэлэг авах нөхцөлөөр хангадаг
Орчин үеийн тоног төхөөөрөмжөөр хангагдсан тул залуу судлаачид судалгааны ажил хийх боломжтой.
Их сургуулийн тухай
Хотын байрлал |
|
Салбар, төлөөлөгчийн газар |
|
Байгуулагдсан огноо |
|
Дэлхийн рейтингүүд |
|
Сургуулийн сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлүүд |
|
Монгол оюутнууд оролцох боломжтой шинжлэх ухааны судалгаа болон төсөл хөтөлбөрүүд |
|
Гадаад оюутнууд стипенди болон тэтгэлэг авахын тулд оролцож болох тэмцээн, олимпиад, уралдаанууд Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Байрлах хэлбэр, төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Оюутны байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
|
5 |
Оюутны чөлөөт цаг
|
|
6 |
Хот доторх нийтийн тээврийн үнэ Стоимость проезда в транспорте в городе |
|
7 |
Сарын дундаж зарлагын хэмжээ Стоимость проживания за 1 месяц |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
№ | Код | Мэргэжлийн нэр | 1 жилийн сургалтын төлбөр /руб/ | Сурах хугацаа /жил/ | Сурах хэлбэр /Өдрийн анга/эчнээ/ |
Хэлний бэлтгэл | |||||
1 | Инженер-техникийн чиглэл | 165,000 | 1 жил | Өдрийн | |
2 | Хүмүүнлэгийн чиглэл | 165,000 | 1 жил | Өдрийн | |
3 | Байгалийн шинжлэх ухааны чиглэл | 165,000 | 1 жил | Өдрийн | |
4 | Анагаах ухааны чиглэл | 165,000 | 1 жил | Өдрийн | |
5 | Эдийн засгийн чиглэл | 165,000 | 1 жил | Өдрийн | |
6 | Ерөнхий боловсролын чиглэл | 165,000 | 1 жил | Өдрийн | |
Бакалавр | |||||
1 | 49.03.01 | Биеийн тамир | 130 000 | 5 | Өдрийн |
2 | 44.03.05 | Сурган хүмүүжүүлэх ухаан (хос мэргэжлийн сургалттай) | 130 000 | 5 | Өдрийн |
3 | 31.05.01 | Эмчилгээ | 130 000 | 6 | Өдрийн |
4 | 31.05.03 | Шүдний эмч/ Стоматология | 130 000 | 5 | Өдрийн |
5 | 32.05.01 | Урьдчилан сэргийлэх анагаах ухаан | 130 000 | 6 | Өдрийн |
6 | 38.03.01 | Эдийн засаг (Нягтлан бодох бүртгэл, дүн шинжилгээ, аудит) | 125 000 | 4 | Өдрийн |
7 | 09.03.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник | 130 000 | 4 | Өдрийн |
8 | 07.03.01 | Архитектур | 125 000 | 4 | Өдрийн |
9 | 43.03.02 | Аялал жуулчлал | 125 000 | 4 | Өдрийн |
7 | 21.05.04 | Уулын ажил | 130 000 | 5 | Өдрийн |
8 | 21.03.01 | Нефть хий | 130 000 | 4 | Өдрийн |
9 | 23.05.01 | Газар дээр явагч тээврийн хэрэгсэл | 125 000 | 5 | Өдрийн |
10 | 38.03.02 | Менежмент (Бизнесийн удирдлага) | 125 000 | 4 | Өдрийн |
12 | 43.03.01 | Үйлчилгээ /сервис (Загвар, гоо сайхны салбарын үйлчилгээ) | 125 000 | 4 | Өдөр, оройн |
13 | 43.03.02 | Аялал жуулчлал (Тур оператор, аялал жуулчлалын агентлагийн үйлчилгээний технологи, зохион байгуулалт) | 125 000 | 4 | Өдрийн |
14 | 43.03.03 | Зочид буудлын менежмент | 125 000 | 4 | Өдрийн |
15 | 44.03.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан (Гадаад хэл - англи хэл) | 125 000 | 5 | Оройн |
18 | 45.03.01 | Филологи | 125 000 | 4 | Өдрийн |
Магистр | |||||
1 | 44.04.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан (Гадаад хэл заах технологи) | 141 000 | 3 | Оройн |
2 | 45.04.02 | Хэл шинжлэл (Гадаад хэл) | 141 000 | 2 | Өдрийн |
3 | 49.04.01 | Хэл шинжлэл (Спорт, эрүүл мэндийн аялал жуулчлал) | 141 000 | 2 | Өдрийн |
4 | 32.04.01 | Нийгмийн эрүүл мэнд судлал | 141 000 | 2 | Өдрийн |
5 | 44.04.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан (Техникийн боловсрол) | 141 000 | 2 | Өдрийн |
6 | 45.04.01 | Филологи | 141 000 | 2 | Өдрийн |
7 | 38.04.01 | Экономика (англи хэл дээр | 150 000 | 2 | Өдрийн |
8 | 38.04.02 | Менеджмент (Стратегийн болон инновацийн менежмент) | 141 000 | 2 | Өдрийн |
9 | 38.04.03 | Хүний нөөцийн удирдлага (Хүний нөөцийн менежмент) | 141 000 | 2 | Өдөр, оройн |
10 | 40.04.01 | Хууль зүй (Төрийн үйл ажиллагааны эрх зүйн дэмжлэг | 141 000 | 2 | Өдөр, оройн |
Сургуулийн давуу талууд
Боловсон хүчнүүдийг бэлтгэх үйл явц нь үндсэн модуль, үйлдвэрлэл болон дипломын өмнөх дадлага гэсэн 3 чиглэлээр сургадаг ба үүнийгээ өөрийн шинжлэх ухааны лабораториуд болон Өмнөд Солонгосын компани дээр хийдэг.
Байршил
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.