Өмнөдийн Холбооны Их Сургууль (ЮФУ)
ӨМНӨД БҮСИЙН ХОЛБООНЫ ИХ СУРГУУЛЬ - Южный федеральный университет (ЮФУ) нь 1915 онд байгуулагдсан бөгөөд Орос Улсын Өмнөд хэсэгт байрладаг томоохон судалгаа - боловсролын төв юм.
Тус их сургуулийн 22 000 оюутны 3000 нь гадаад оюутан байна.
Их сургууль нь бакалаврын 86, магистрантурын 145 , аспирантурын 26 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Өнөөдөр ЮФУ нь их сургуулийн сонгодог уламжлал, орчин үеийн иновацийн дэд бүтцийн цогцолборыг хослуулж чадсан бөгөөд суурь болон хэрэглээний шинжлэх ухааны судалгааг эрчимтэй хөгжүүлж, физик-математик ба байгалийн ухаан; инженерчилэл ба техникий ухаан; хүмүүнлэг ба нийгэм эдийн засгийн ухаан; сурган хүмүүжүүлэх ухаан ба спорт; архитектур ба урлаг зэрэг салбарын өндөр мэргэшилтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байна.
Оюутнууд ая тухтай амьдрах, суралцах, амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөд нь зориулан орчин үеийн дэд бүтцийг (тохилог дотуур байр, цахим номын сан, техникийн төвүүд, усан сан г.м) шийдэж өгсөн юм.
Их сургуулийн тухай
Байрлах хот: |
Ростов-на-Дону хот, Таганрог хот |
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
Геленджик хотын ЮФУ-гийн салбар сургууль |
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
|
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
ЮФУ нь бакалавр, магистрын сургалтандаа орчин үеийн инженерийн чиглэлийн хөтөлбөрүүдийг өргөнөөр нэвтрүүлснээрээ онцлог. Үүнд: Мехатроник ба робототехник, мехатрон ба робототехникийн системийн удирдлага, Хэрэглээний математик ба мэдээлэлзүй, Суурь математик, Механик ба математик загварчлал, Наноинженерчлэл, Нанотехнологи ба микросистемийн техник зэрэг. |
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд: |
|
Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд: |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
Wi-fi |
5 |
Оюутны амралт чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
№ | Код | Мэргэжлийн нэр | 1 жилийн сургалтын төлбөр /руб/ | Сурах хугацаа /жил/ | Сурах хэлбэр /Өдрийн анга/эчнээ/ |
Хэлний бэлтгэл | |||||
Гадаадын иргэнд зориулсан хэлний бэлтгэл | 115 500 | 10 сар | Өдрийн анги | ||
Орос хэл, соёлын олон улсын зуны сургууль | 28 500 | 3 долоо хоног | Өдрийн анги | ||
Бакалавр | |||||
01.03.02 | Хэрэглээний математик ба мэдээлэл зүй | 138 000 | 4 | Өдрийн анги | |
03.03.02 | Физик | 161 000 | 4 | Өдрийн анги | |
04.03.01 | Хими | 161 000 | 4 | Өдрийн анги | |
05.03.01 | Геологи | 161 000 | 4 | Өдрийн анги | |
05.03.06 | Экологи ба байгалийн менежмент | 161 000 | 4 | Өдрийн анги | |
06.03.01 | Биология | 161 000 | 4 | Өдрийн анги | |
07.03.01 | Архитектур | 179 000 | 5 | Өдрийн анги | |
09.03.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник | 169 000 | 4 | Өдрийн анги | |
09.03.03 | Хэрэглээний мэдээлэл зүй | 161 000 | 4 | Өдрийн анги | |
10.03.01 | Мэдээллийн аюулгүй байдал | 161 000 | 4 | Өдрийн анги | |
11.03.04 | Электроник, наноэлектроник | 161 000 | 4 | Өдрийн анги | |
12.03.01 | Багаж үйлдвэрлэл | 161 000 | 4 | Өдрийн анги | |
13.03.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник | 161 000 | 4 | Өдрийн анги | |
15.03.06 | Мехатроник ба робототехник | 161 000 | 4 | Өдрийн анги | |
27.03.04 | Техникийн системийн удирдлага | 169 000 | 4 | Өдрийн анги | |
28.03.02 | Нано инженерчлэл | 212 000 | 4 | Өдрийн анги | |
37.03.01 | Сэтгэл судлал | 145 000 | 4 | Өдрийн анги | |
38.03.01 | Эдийн засаг | 179 000 | 4 | Өдрийн анги | |
38.03.02 | Менежмент | 138 000 | 4 | Өдрийн анги | |
39.03.01 | Социология | 138 000 | 4 | Өдрийн анги | |
40.03.01 | Хууль зүй | 219 000 | 4 | Өдрийн анги | |
41.03.05 | Олон улсын харилцаа | 138 000 | 4 | Өдрийн анги | |
42.03.01 | Реклам ба олон нийттэй харилцах (PR) | 138 000 | 4 | Өдрийн анги | |
42.03.02 | Сэтгүүлч | 145 000 | 4 | Өдрийн анги | |
43.03.01 | Үйлчилгээ /сервис | 138 000 | 4 | Өдрийн анги | |
43.03.02 | Аялал жуулчлал | 138 000 | 4 | ||
44.03.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан | 146 000 | 4 | Өдрийн анги | |
44.03.03 | Тусгай хэрэгцээт боловсрол (дефектолог) | 138 000 | 4 | Өдрийн анги | |
45.03.01 | Филологи (дотоод/гадаад) | 138 000 | 4 | Өдрийн анги | |
49.03.01 | Биеийн тамир | 212 000 | 4 | Өдрийн анги | |
54.03.01 | Дизайн | 260 000 | 4 | Өдрийн анги | |
54.03.02 | Гар урлал ба ардын уламжлалт гар урлал | 260 000 | 4 | Өдрийн анги | |
Специалитет | |||||
04.05.01 | Суурь ба хэрэглээний хими | 161 000 | 5 | Өдрийн анги | |
10.05.02 | Харилцаа холбооны мэдээллийн аюулгүй байдал | 161 000 | 5 | Өдрийн анги | |
10.05.03 | Автоматжуулсан системийн мэдээллийн аюулгүй байдал | 161 000 | 6 | Өдрийн анги | |
10.05.05 | Хууль сахиулах салбарын мэдээллийн технологийн аюулгүй байдал | 161 000 | 5 | Өдрийн анги | |
21.05.02 | Хэрэглээний геологи | 198 000 | 5 | Өдрийн анги | |
37.05.01 | Эмнэлзүйн сэтгэл судлал | 145 000 | 5 | Өдрийн анги | |
44.05.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан ба сэтгэл зүйн девиант зан байдал | 138 000 | 5 | Өдрийн анги | |
45.05.01 | Орчуулга ба орчуулгын судалгаа | 138 000 | 5 | Өдрийн анги | |
54.05.02 | Уран зураг | 260 000 | 6 | Өдрийн анги | |
Магистратур | |||||
01.04.02 | Хэрэглээний математик ба мэдээлэл зүй | 153 000 | 2 | Өдрийн анги | |
02.04.02 | Cуурь мэдээлэл зүй ба мэдээллийн технологи | 153 000 | 2 | Өдрийн анги | |
05.04.06 | Экологи ба байгалийн менежмент | 170 000 | 2 | Өдрийн анги | |
06.04.01 | Биологи | 170 000 | 2 | Өдрийн анги | |
75 000 | 2,3 | Өдөр-эчнээ хосолсон анги | |||
07.04.01 | Архитектура | 170 000 | 2 | Өдрийн анги | |
09.04.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник | 170 000 | 2 | Өдрийн анги | |
09.04.03 | Хэрэглээний мэдээлэл зүй | 170 000 | 2 | Өдрийн анги | |
11.04.02 | Харилцаа холбооны технологи, харилцаа холбооны систем | 170 000 | 2 | Өдрийн анги | |
12.04.01 | Багаж үйлдвэрлэл | 170 000 | 2 | Өдрийн анги | |
13.04.02 | Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник | 170 000 | 2 | Өдрийн анги | |
15.04.06 | Мехатроник ба робототехник | 170 000 | 2 | Өдрийн анги | |
27.04.04 | Техникийн системийн удирдлага | 170 000 | 2 | Өдрийн анги | |
28.04.01 | Нано технологи ба бичил системийн техник | 245 000 | 2 | Өдрийн анги | |
37.04.01 | Сэтгэл судлал | 170 000 | 2 | Өдрийн анги | |
68 000 | 2,3 | Өдрийн анги | |||
38.04.01 | Эдийн засаг | 153 000 | 2 | Өдрийн анги | |
68 000 | 2,3 | Өдөр-эчнээ хосолсон анги | |||
38.04.02 | Менежмент | 153 000 | 2 | Өдрийн анги | |
68 000 | 2 | Өдрийн анги | |||
40.04.01 | Хууль зүй | 187 000 | 2 | Өдрийн анги | |
98 000 | 2,3 | Өдөр-эчнээ хосолсон анги | |||
41.04.01 | Гадаад бүс нутгийн судалгаа | 153 000 | 2 | Өдрийн анги | |
41.04.05 | Олон улсын харилцаа | 153 000 | 2 | Өдрийн анги | |
42.04.00 | Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, номын сангийн мэдээлэл зүй | 153 000 | 2 | Өдрийн анги | |
43.04.02 | Аялал жуулчлал | 153 000 | 2 | Өдрийн анги | |
44.04.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан | 153 000 | 2 | Өдрийн анги | |
68 000 | 2,3 | Өдөр-эчнээ хосолсон анги | |||
44.04.03 | Тусгай хэрэгцээт боловсрол (дефектолог) | 153 000 | 2 | Өдрийн анги | |
68 000 | 2,3 | Өдөр-эчнээ хосолсон анги | |||
45.04.01 | Филология | 153 000 | 2 | Өдрийн анги | |
46.04.01 | Түүх | 153 000 | 2 | Өдрийн анги | |
51.04.01 | Соёл судлал | 148 000 | 2 | Өдрийн анги | |
54.04.01 | Дизайн | 282 000 | 2 | Өдрийн анги |
Их сургуулийн давуу тал
Байршил
Брошюр татах
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.