card

ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Их Сургууль (МГИМО)

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны улсын их сургууль нь дэлхийн олон улсын харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тэргүүлэх төв юм. Сургалт судалгааны уламжлалт үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ тус их сургуульд төр хувийн хэвшлийн удирдлага, санхүү, мэдээллийн технологийн шинэ хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. 

Их сургууль нь 1946 онд анхны Монгол оюутнууд суралцахаар ирэх үеэс эхлэн гадаад иргэдийг суралцуулж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш 4800 гаруй гадаад иргэд МГИМО-г төгсөж, тэдний ихэнхи нь нэртэй төр нийгмийн зүтгэлтнүүд, дипломатууд, эрдэмтэд, бизнесмэнүүд болон сэтгүүлчид болсон. Өнөөдөр МГИМО-д 1000 гаруй гадаад оюутнууд дэлхийн 82 улсаас суралцаж байна.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Москва хот
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:
  • Одинцово хот
  • Ташкент хот

Байгуулагдсан огноо:

  • 1944 оны 10 сарын 14-ний өдөр

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • QS олон улсын рейтингэд – 345-р байр
  • QS «Улс төрийн шинжлэх ухаан» рейтингэд - 37-р  байр
  • Дэлхийн шилдэг сургуулиудын  ангилалуудад: «Орчин үеийн хүмүүс», «Эрх зүй» ба «Хэл шинжлэл»
  • Мэргэжлийн ангилалуудын ТОП-300-д: «Түүх», «Эдийн засаг ба эконометрик», «Нийгмийн шинжлэх ухаан ба менежмент», «Хүмүүнлэгийн шинжлэх ухаан» 
  • RAEX – Орос улсын элит давхрага болон залуучуудын нэр хүндийг бүрдүүлэх манлайлагч нарын 3-р байр

 

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

  • Олон улсын харилцаа
  • Гадаад орон судлал
  • Улс төр судлал
  • Эрх зүй 
  • Сэтгүүл зүй

Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд:

  • ЕБС-ийн сурагчдад зориулсан МГИМО-ийн олон улсын олимпиад. Улс бүрээс шалгарсан ялагч нар нь тэтгэлгээр сурах, шагналт байранд орсон хүүхдүүд нь баримт бичгийн шалгаруулалтаар шалгалтгүйгээр төлбөртэй сурах эрх авдаг.

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2 хүний өрөө - 1 сарын 10 000 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Семестр бүр

3

Байрны нөхцөл

  • Өрөөндөө гал тогоотой
  • Өрөөндөө угаалгын өрөөтэй
  • Өрөөндөө ажлын хэсэгтэй
  • Оюутны байранд нь коворкинг орчныг бүрдүүлсэн
  • Оюутны байрандаа кафе, цайны газартай
  • Оюутны байрандаа чийрэгжүүлэх заалтай

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт чөлөөт цаг

  • Спорт цогцолбор 
  • Соёлын төв
  • Киберспорт орчин бүхий Коворкинг бүрдүүлсэн
  • Оюутны клубууд

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус - 56 руб.
  • Метро - 56 руб.

7

1 сарын амьдралын өртөг

  • 10000 рубль

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх