card

Воронежийн Улсын Их Сургууль (ВГУ)

Воронежийн Улсын их сургууль нь ОХУ-ын тэргүүлэгч сонгодог сургуулиудын нэг бөгөөд түүхэн талаасаа Эзэн хаан 1-р Александрын зарлигаар 1802 онд нээгдсэн Юрьевскийн (Дерптийн) их сургуультай нягт холбогддог. Тус их сургуулийг улсын дээд комиссоос 1918 онд Воронеж хотод шилжүүлсэн. Дэлхийн 1-р дайн, аугаа Эх орны дайны үеийн нүүлгэн шилжүүлэлт, барилга байгууламж нурж сүйдэх, ном бүтээл халдлага дээрэмд өртөх зэрэг хурцадмал үйл явдлуудаас бүрэн бүтэн үлдэж, шинжлэх ухаан – боловсролын нөөц бололцоогоо хадгалж, нэмэгдүүлж чадсан сургууль юм. 

Воронежийн Улсын их сургууль бол Оросын соёл, судалгаа шинжилгээний томоохон төв болохын хувьд оршин тогтносон 104 жилийн хугацаанд 250 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэж гаргажээ. Манай сургуулийг Нобелийн физикийн салбарын шагналт академич П.А. Черенков төгссөн бөгөөд их сургуулийн багш ажилчдын дунд ЗХУ-ын эрүүл мэндийн салбарын нэрт зүтгэлтэн, мэс засалч Н.Н. Бурденко, хроматографыг үндэслэгч М.С. Цвет, ургамал судлаач, Линнеевийн нийгэмлэгийн хүндэт гишүүн, ЗХУ-ын ШУА-ийн гишүүн Б.М. Козо-Полянский, Оросын анхны эмэгтэй физикчдийн нэг профессор М.А. Левитская нар багтаж байна. 

Воронежийн Улсын их сургууль нь олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцаанд онцгой анхаарал хандуулдаг. Өнөөдрийн байдлаар олон улсын нэр хүндтэй томоохон их сургуулиуд, төрөл бүрийн байгууллагатай 85 гэрээ байгуулан ажиллаж байна. Оросын төв Чернозем бүс нутгийн хэмжээнд Воронежийн Улсын их сургууль нь гадаадын их, дээд сургуулиудтай хамтран хос дипломтой төгсөх хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

Түүхэн талаас бүрдсэн онцлог тал, газар зүйн нэн таатай байршилд оршдогийн хувьд Воронежийн Улсын их сургууль нь ОХУ-ын болон төвийн бүсийн эдийн засгийн хөгжил, оюун санааны төв болж байдаг. Манай их сургууль судлаач шинжээч, шинийг санаачлагч, нийгмийн хариуцлагатай иргэдийн нийгэм цогцлоохоор дотоодын болон олон улсын R&D зах зээл дээр ажиллаж байна.

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Воронеж хот
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:
  • Борисоглебск хот

Байгуулагдсан огноо:

  • 1918 оны 5 сарын 18

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • ОХУ-ын Топ-100 их сургууль (“ЭкспертРа”): 43
  • Их сургуулиудын үндэсний рейтинг (“Интерфакс”): 49-50 
  • Head Hunter сайтын хувилбараар ОХУ-ын шилдэг их сургуулиуд: 50 
  • QS World University Ranking: 1001-1200
  • Times Higher Education World University Ranking (THE): 1501+
  • Academic Ranking of World Universities (ARWU): 1001+

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

  • Математик,  механик
  • Компьютерийн болон мэдээллийн шинжлэх ухаан
  • Физик, одон орон судлал
  • Хими
  • Дэлхий судлал
  • Биологийн шинжлэх ухаан
  • Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Электроник, радиоэлектроник ба холбооны систем
  • Фотоник, багаж зүй, оптик болон биотехникийн тогтолцоо, технологи 
  • Цөмийн эрчим хүч, технологи
  • Хэрэглээний геологи, уул уурхай, нефть хий, геодези
  • Суурь анагаах ухаан
  • Эм зүй
  • Сэтгэл судлалын ухаан
  • Эдийн засаг, удирдлага 
  • Нийгэм судлал, нийгмийн ажил
  • Хууль зүй
  • Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал 
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл-номын сан судлал
  • Үйлчилгээ, аялал жуулчлал
  • Боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаан
  • Хэл шинжлэл, уран зохиол
  • Түүх, археологи
  • Гүн ухаан, ёс зүй, шашин судлал
  • Урлаг судлал
  • Соёл судлал, нийгэм-соёлын төсөл
  • Цэргийн удирдлага
  • Дорно дахины болон африк судлал

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

  • Дифференциал тэгшитгэл судлалын аналитик, геометрийн тооцоолох арга зүй
  • Функцийн онол, функцийн шинжилгээ
  • Математик загварчлал, програм хангамж, мэдээллийн хангамж, тооцоолон бодох болон хэрэглээний математикийн арга зүй, тэдгээрийг байгалийн шинжлэх ухааны суурь судалгаанд хэрэглэх 
  • Деформац бүхий хатуу биет, шингэн, хийн механик 
  • Хатуу биет нано бүтэц. Соронзон ба сегнетоэлектрик үзэгдлийн физик. Хагас дамжуулагч, хагас дамжуулагч бүтэц.  Хатуу төлөвт бичил долгионы төхөөрөмж
  • Атомын цөмийн суурь физик. Сансрын цацрагийн физик, астрофизикийн цөмийн төлөв. Цөмийн физикийн асуудал
  • Цацраг ба бодисын харилцан үйлчлэлийн үндсэн асуудлууд 
  • Мэдээлэл дамжуулах, авах, боловсруулах, хадгалах асуудлууд. Радиоэлектроник төхөөрөмжийн цахилгаан соронзон нийцэмж 
  • Хими, материал судлалын өндөр хэмт үйл явц 
  • Уусмал, хайлмал, хатуу биетийн катализ, фазын тэнцвэрт байдал, физик-химийн үйл явц 
  • Гадаргуугийн үзэгдэл, коллоид болон нано бөөмс, бөөгнөрлүүд 
  • Физиологийн идэвхэт шинж бүхий химийн нэгдлүүд ба тусгай зориулалтын бодисуудын чиглэлт синтез, ялган тусгаарлалт. Биологийн идэвхэт синтетик ба байгалийн гаралт нэгдлүүд, бага молекулт био зохицуулагчид 
  • Био-системийн хүрээлэн буй орчинтой харилцах экологи-физиологи, физик-химийн үндэс
  • Байгалийн болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөлөл доорх хөрсний үүсэл, хувьсал
  • Дэлхийн царцдасын гүний бүтэц, геодинамик, магма тогтоц, докембрийн болон тунамлын сав газар, атираат бүслүүрийн орд газар бүрэлдэх нөхцөл 
  • Байгаль орчин, нийгмийн харилцан үйлчлэлийн экологи-газарзүйн чиг баримжаа 
  • Нийгэм-эдийн засгийн бодлогын шинжлэх ухааны үндэс, бизнесийн үйл ажиллагаа  
  • Эдийн засгийн удирдлагын тогтолцоо: төлөвшил, хөгжил 
  • Нийгмийн өөрчлөлтийн субъект – хүн. Нийгэм, хүмүүнлэгийн ба сэтгэлзүйн асуудлууд. 
  • Төв Чернозем бүс нутгийн археологи ба угсаатны зүй
  • Оросын болон Европын улс орнуудын түүх
  • Дэлхийн ард түмнүүдийн уран зохиол, хэл. Тэдгээрийн харилцан хамаарал. Үндэстэн хоорондын харилцааны асуудал. 
  • Герман, роман, славян хэл, соёлын зэрэгцүүлсэн судалгаа  
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны онол, практик 
  • Оросын төр, эрх зүйн тогтолцоо: орчин үеийн хөгжил, тулгамдсан асуудал, хэтийн төлөв
  • Нийгэм соёлын өөрчлөгдөж буй орчны боловсролын үйл явц, акмеологи  
  • Нийгэм-улс төрийн үйл явц, хямрал, өрсөлдөөн
  • Эдийн засгийн субъектийн үйл ажиллагааны бүртгэл, дүн шинжилгээ, хяналтын аргачлал, арга зүй 
  • Супер компьютерийн технологи, квантын болон тархмал тооцоолол, мэдээлэл
  • Эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтийн салбар дахь онолын болон хэрэглээний судалгаа

Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд:

  • Воронежийн Улсын их сургуулийн бусад оюутнуудын оролцох боломжтой бүх арга хэмжээ

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 650-1300 рубль. Нэг өрөөнд 4 хүртэлх оюутан амьдарна.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр

3

Байрны нөхцөл

  • Гал тогоо
  • Угаалгын өрөө
  • Ариун цэврийн өрөө
  • Хувцас угаалгын газар
  • Спорт заал
  • Эмнэлгийн тусламж үзүүлэх өрөө
  • Цэвэрлэгээ
  • Үнэмлэхээр нэвтрэх
  • Коридорт хяналтын камертай

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт чөлөөт цаг

  • Спорт, бэлтгэлийн заал (дотор) – 10
  • Спортын талбай (гадаа) – 13
  • Усан бассейн
  • Соёл амралтын төв
  • Спорт, эрүүл мэндийн “Веневитиново” цогцолбор
  • Музей – 11
  • “Галичийн уул” байгалийн цогцолбор газар
  • Ботаникийн цэцэрлэг
  • Суралцагчдын нэгдсэн зөвлөл
  • Тоглолт, театр, мөсөн гулгуурийн талбайн үнэгүй тасалбар олгох
  • Зуны цагт тэнгисийн эрэгт амрах, намар-өвлийн улиралд аялал хийх хөтөлбөрүүд

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Автобус, тролейбус, чиглэлийн такси -  28 рубль

7

1 сарын амьдралын өртөг

  • 10000 рубль

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх