Оросын Технологийн Их Сургууль МИРЭА (МИРЭА)

МИРЭА – Орост болон дэлхий дахинд их сургуулийн сонгодог уламжлал, орчин үеийн боловсролын технологийг хослуулан явуулдаг боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны төв гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн Оросын Технологийн их сургууль юм. 

МИРЭА Оросын Технологийн их сургууль нь мэдээлэл зүй, компьютерийн технологи, харилцаа холбоо, автоматик, кибернетик, радиотехник, электроник, хими, биотехнологи зэрэг шинжлэх ухаан ба техникийн үсрэнгүй хөгжиж буй чиглэлүүдээр өндөр зэрэглэлийн мэргэжилтэн бэлтгэж, салбартаа тэргүүлж яваа сургуулиудын нэг билээ. 

Оюутнууддаа бид мэргэжлээрээ болон хувь хүний хувьд өсөж хөгжих, хөдөлмөрийн зах зээлд амжилттай хөл тавих нээлттэй боломжийг олгодог.   

Их сургуулийн тухай

Байрлах хот:

  • Москва хот
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд:
  • Фрязино хот
  • Ставрополь хот

Байгуулагдсан огноо:

  • 1947 оны 5 сарын 28

Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг:

  • ОХУ-ын их сургуулиудын төсөвт ба төлбөрт элсэгчдийн тоогоор 4-р байр

Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын  тэргүүлэх чиглэлүүд:

Их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн үйл ажиллагаа нь дараах чиглэлүүдээр хөтөлбөр, материал, бүтээгдэхүүн, технологи бүтээж байна. Үүнд: 

  • Ухаалаг хяналтын систем;
  • Мэдээлэл, холбоо харилцааны систем;
  • Бичил ба наноэлектроник;
  • Наноматериал, нанотехнологи;
  • Биологийн идэвхэт нэгдэл, эм бэлдмэл боловсруулах биотехнологи;
  • Материал судлал;
  • Алсын зайн сургалтын онол, практик;
  • Цахилгаан хэмнэлт удирдлагын автоматжуулсан систем;
  • Багаж хэрэгслийн үйлдвэрлэл;
  • Багаж хэрэгсэл, машин үйлдвэрлэлийн мэдээллийн технологи.

Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд:

  • Монгол оюутнуудад их сургуулийн гадаад оюутны бүх хөтөлбөр нээлттэй.

Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд:

  • Монгол улсын иргэд МИРЭА Оросын Технологийн их сургуульд ОХУ-ын ЗГ-аас гадаад иргэд, тус улсад оршин суугч харьяалалгүй иргэдийг суралцуулах тэтгэлгийн хүрээнд олгосон дээд боловсрол олгох хөтөлбөрүүдээр элсэн суралцаж болно.

Их сургууль тоон үзүүлэлтээр

Зургийн цомог

Амьдрах нөхцөл

1

Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр

  • 2-4 хүний өрөө (оюутны байрны байршлаас төлбөрийн хэмжээ хамаардаг.)
  • Сард 1059-1216 руб.

2

Төлбөрийн нөхцөл

  • Сар бүр, эсвэл семестр бүр

3

Байрны нөхцөл

Нэг блок нь 1-3 өрөөтэй, дундаа угаалгын өрөө, сантехникийн холбоостой. Нэг давхартаа 1-2 гал тогооны өрөөтэй. 

  • Хоолны газар
  • Хичээлийн өрөө
  • Амралтын өрөө
  • Тээш хадгалах өрөө
  • Хувцас угаах өрөө
  • Индүүдлэгийн өрөө
  • Хувцас хатаах өрөө
  • Сэтгэл зүйн тусламж авах өрөө
  • Унадаг дугуйн зогсоол
  • Номын сан
  • Кино танхим
  • Тусгаарлах байр
  • Гэрэл зургийн студи
  • Спорт заал

4

Интернет

Wi-fi

5

Оюутны амралт чөлөөт цаг

  • Спортын цогцолбор
  • Соёлын төв
  • Сувилал, амралтын газар
  • Клубүүд

6

Хот дотор нийтийн тээврийн  хэрэгслээр зорчих төлбөр

  • Оюутнууд тээврийн хэрэгслийн хөнгөлөлттэй тасалбар авч (30, 90 хоногийн), Москва хотын метроны Төв тойрог, Төв диаметр, Москва хот болон хотын захын галт тэргээр зорчино.  

30 хоног – 300-715 руб. 

90 хоног – 870 - 2055 руб.

 

7

1 сарын амьдралын өртөг

  • 10000+ рубль

Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр

Байршил

Брошюр татах

Түгээмэл асуулт, хариултууд

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.

Ямар мэргэжлүүд байдаг вэ?

ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.

Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.

Суралцах орчин, байр, хоол, амьдрах өртөг нь ямар байдаг вэ?

Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.

Оросод сурах нь бусад орнуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байдаг вэ?

1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.

2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.

3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.

Оросод сурахад аймар, оюутнууд нь архи их уудаг гэж зарим хүмүүс ярьдаг?

Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.

Орос хэлгүй бол яах вэ?

Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад  маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.

Орос хэлийг хаана сурсан нь дээр вэ?

1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.

Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.

Тэтгэлгээр элсэн суралцах боломж байдаг уу?

Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.

Сургуульдаа сурч байхдаа тэтгэлэгт хамрагдах боломж байдаг уу?

Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.

Монголд эсвэл өөр улсуудад сурч байгаад 1,2,3-р курсээсээ шилжин суралцаж болдог уу?

Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.

Хүсэлт илгээх