Владивостокийн улсын их сургууль (ВВГУ)
Владивостокийн улсын их сургууль (ВВГУ) нь ОХУ-ын Алс Дорнод хэсэгт байрладаг тэргүүний бизнес их сургуулиудын нэг юм. Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь эдийн засаг, бизнес, менежмент, аялал жуулчлал, дизайн, инженерчлэл болон олон улсын судалгаа, шинжилгээ хийхэд чиглэдэг.
Тус Их сургуулийн кампус нь оюутны сурах, амьдрах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх бүх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Энэ нь: хичээлийн байрууд, дотуур байрууд, томоохон парк, номын сан, «Чемпион» нэртэй спорт цогцолбор, «Лотос» эмнэлэг, «Андеграунд» концертын цогцолбор, «Голубиная падь» худалдааны Төв, 10 гаруй кафе, залуучуудын студи ба төрөл бүрийн нэгдлүүд г.м.
ВВГУ - д гадаадын 25 орны 700 гаруй оюутнууд суралцдаг. Манай сургуулийн гол түншүүд бол Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Лаос улсын боловсролын байгууллагууд юм. ВВГУ нь Европын Холбооны ERASMUS + хөтөлбөрийн хүрээнд дээд боловсрол болон оюутан, мөн спортыг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.
Их сургуулийн тухай
Байрлах хот: |
Владивосток хот |
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд: |
|
Байгуулагдсан огноо: |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг: |
|
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд: |
Владивостокийн улсын их сургууль /ВВГУ/ шинжлэх ухааны 8 сургуультай, эдгээрт оюутан залуус өөрсдийн хүч чадлаа сорих боломж бүрдсэн бөгөөд үндэсний болон бүс нутгийн тэргүүлэх чиглэлүүдийн дагуу ОХУ -ын ШУА -ийн хүрээлэнгүүдтэй нягт хамтран судалгаа хийдэг. Владивостокийн улсын их сургууль /ВВГУ/-ийн эрдэмтэн багш нар биотехнологи, био анагаах ухаан, энерги үйлдвэрлэлийн болон төрийн удирдлагын тоон системчлэл, био анагаах ухаан, эрүүл мэндийн их өгөгдлийн дүн шинжилгээний чиглэлийн мегагрантад 2 дахь жилдээ оролцож байна. Их сургуулийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол “Тоон платформын их сургууль" гэсэн шинэ үзэл баримтлалыг бий болгохын тулд тоон өгөгдлийг өргөн хүрээнд ашиглаж дэд бүтэц, удирдлага, сургалтын тоон шилжилт хийх явдал юм |
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд: |
|
Монгол оюутнууд оролцох боломжтой конкурс, олимпиад, нэмэлт тэтгэлэгт хөтөлбөрүүд: |
|
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд байрлах хүний тоо ба төлбөр |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
|
3 |
Байрны нөхцөл |
|
4 |
Интернет |
Wi-fi |
5 |
Оюутны амралт чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Сургалтын хөтөлбөрүүд, төлбөр
№ | Код |
Мэргэжил | 1 жилийн сургалтын төлбөр /руб/ | Суралцах хугацаа /жил/ | Сургалтын хэлбэр /өдөр/эчнээ/ |
Хэлний бэлтгэл
| |||||
1 |
| Хүмүүнлэгийн мэргэжлийн чиглэл | 160000 | 1 жил | өдрийн анги |
2 |
| Эдин засгийн мэргэжлийн чиглэл | 160000 | 1 жил | өдрийн анги |
Бакалавр | |||||
1 | 01.03.04 | Хэрэглээний математик Мэргэжлийн чиглэл: Тоон эдийн засаг | 180000 | 4 жил | өдрийн анги |
2 | 05.03.06 | Экологи ба байгалийн менежмент Мэргэжлийн чиглэл: Экологийн аюулгүй байдал | 174600 | 4 жил | өдрийн анги |
3 | 09.03.02 | Мэдээллийн систем ба технологи | 180000 | 4 жил | өдрийн анги |
4 | 09.03.03 | Хэрэглээний мэдээлэл зүй Мэргэжлийн чиглэл: Гар утасны аппликейшн ба оюун ухааны шинжилгээ | 180000 | 4 жил | өдрийн анги |
5 | 09.03.04 | Программын инженерчлэл | 180000 | 4 жил | өдрийн анги |
6 | 11.03.02 | Харилцаа холбооны технологи, харилцаа холбооны систем Мэргэжлийн чиглэл: Юмсын интернет ба оптик систем, сүлжээ | 180000 | 4 жил | өдрийн анги |
7 | 23.03.01 | Тээврийн технологи Мэргэжлийн чиглэл: Тээврийн логистик | 180000 | 4 жил | өдрийн анги |
8 | 23.03.03 | Тээврийн технологийн машин ба цогцолборуудын ашиглалт Мэргэжлийн чиглэл: Тээврийн логистик | 180000 | 4 жил | өдрийн анги |
9 | 29.03.05 | Хөнгөн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт Мэргэжлийн чиглэл: Тоон загвар/ мода | 180000 | 4 жил | өдрийн анги |
10 | 37.03.01 | Сэтгэл судлал | 180000 | 4 жил | өдрийн анги |
11 | 38.03.01 | Эдийн засаг | 180000 | 4 жил | өдрийн анги |
12 | 38.03.02 | Менежмент | 180000 | 4 жил | өдрийн анги |
13 | 38.03.04 | Төрийн удирдлага Мэргэжлийн чиглэл: Орон нутгийн хөгжлийн удирд лага Управление территориальным развитием | 180000 | 4 жил | өдрийн анги |
14 | 38.03.05 | Бизнес-мэдээлэл зүй Мэргэжлийн чиглэл: бизнес-дүн шинжилгээ | 180000 | 4 жил | өдрийн анги |
15 | 38.03.06 | Худалдаа Мэргэжлийн чиглэл: Интернет-маркетинг ба цахим худалдаа | 180000 | 4 жил | өдрийн анги |
16 | 38.03.06 | Худалдаа Мэргэжлийн чиглэл: Олон улсын логистик ба барааны удирдлага | 180000 | 4 жил | өдрийн анги |
17 | 38.03.07 | Бараа судлал Мэргэжлийн чиглэл: Дотоод ба гадаад худалдаан дахь барааны менежмент | 180000 | 4 жил | өдрийн анги |
18 | 39.03.03 | Залуучуудтай ажиллах ажлын зохион байгуулалт | 174600 | 4 жил | өдрийн анги |
19 | 40.03.01 | Хууль зүй | 180000 | 4 жил | өдрийн анги |
20 | 41.03.05 | Гадаад харилцаа | 180000 | 4 жил | өдрийн анги |
21 | 42.03.01 | Реклам ба олон нийттэй харилцах (PR) | 180000 | 4 жил | өдрийн анги |
22 | 42.03.04 | Телевиз Мэргэжлийн чиглэл: Мультимедиа сэтгүүл зүй | 180000 | 4 жил | өдрийн анги |
23 | 43.03.01 | Сервис Мэргэжлийн чиглэл: Сервис дахь дижитал харилцаа холбоо | 180000 | 4 жил | өдрийн анги |
24 | 43.03.01 | Сервис Мэргэжлийн чиглэл: Нисэхийн салбар дахь сервис | 180000 | 4 жил | өдрийн анги |
25 | 43.03.02 | Аялал жуулчлал | 180000 | 4 жил | өдрийн анги |
26 | 43.03.02 | Аялал жуулчлал Мэргэжлийн чиглэл: Зочид буудал, рестораны бизнес | 180000 | 4 жил | өдрийн анги |
27 | 44.03.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан Мэргэжлийн чиглэл: Орос хэл | 180000 | 4 жил | өдрийн анги |
28 | 44.03.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан Мэргэжлийн чиглэл: Гадаад хэл | 189000 | 4 жил | өдрийн анги |
29 | 44.03.01 | Сурган хүмүүжүүлэх ухаан Мэргэжлийн чиглэл: Биеийн тамир | 180000 | 4 жил | өдрийн анги |
30 | 45.03.02 | Хэл шинжлэл Мэргэжлийн чиглэл: Орчуулга, орчуулга зүй (англи хэл) | 194400 | 4 жил | өдрийн анги |
31 | 45.03.02 | Хэл шинжлэл Мэргэжлийн чиглэл: Соёл хоорондын харилцаа ба орос хэл | 180000 | 4 жил | өдрийн анги |
32 | 54.03.01 | Дизайн Мэргэжлийн чиглэл: Орчны дизайн | 281500 | 4 жил | өдрийн анги |
33 | 54.03.01 | Дизайн Мэргэжлийн чиглэл: Дижитал дизайн | 281500 | 4 жил | өдрийн анги |
Магистр | |||||
1 | 09.04.03 | Хэрэглээний мэдээлэл зүй Мэргэжлийн чиглэл: Хиймэл оюун ухаан ба машины сургалт | 176750 | 2 жил | өдрийн анги |
2 | 23.04.01 | Тээврийн технологи Мэргэжлийн чиглэл: Тээврийн инженерчлэл | 176750 | 2 жил | өдрийн анги |
3 | 37.04.01 | Сэтгэл судлал Мэргэжлийн чиглэл: Сэтгэл зүйн зөвлөлгөө | 165000 | 2 жил | өдрийн анги |
4 | 37.04.01 | Сэтгэл судлал Мэргэжлийн чиглэл: Хууль зүйн сэтгэл судлал, урьдчилан сэргийлэлт, шинжилгээ, хэрэгжилт | 165000 | 2 жил | өдрийн анги |
5 | 38.04.01 | Эдийн засаг Мэргэжлийн чиглэл: Байгууллагын эдийн засаг ба санхүү | 165000 | 2 жил | өдрийн анги |
6 | 38.04.02 | Менежмент Мэргэжлийн чиглэл: Стратегийн удирдлага ба эрсдэлийн менежмент | 165000 | 2 жил | өдрийн анги |
7 | 38.04.04 | Төрийн ба орон нутгийн удирдлага | 165000 | 2 жил | өдрийн анги |
8 | 38.04.05 | Бизнес мэдээлэл зүй Мэргэжлийн чиглэл: Мэдээлэлийн бизнес дүн шинжилгээ | 165000 | 2 жил | өдрийн анги |
9 | 38.04.06 | Худалдаа Мэргэжлийн чиглэл: Худалдааны салбар дахь логистикийн технологи | 165000 | 2 жил | өдрийн анги |
10 | 40.04.01 | Хууль зүй Мэргэжлийн чиглэл: Харьцуулсан эрх зүй ба төр судлал | 165000 | 2 жил | өдрийн анги |
11 | 41.04.05 | Гадаад харилцаа Мэргэжлийн чиглэл: Олон улсын ба хил орчмын хамтын ажиллагаа | 169950 | 2 жил | өдрийн анги |
12 | 42.04.05 | Медиа харилцаа холбоо Мэргэжлийн чиглэл: Медиа бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба удирдлага | 165000 | 2 жил | өдрийн анги |
13 | 54.04.01 | Дизайн Мэргэжлийн чиглэл: Орчны дизайн ба харааны харилцаа холбоо | 305000 | 2 жил | өдрийн анги |
Аспирантур | |||||
1 | 09.06.01 | Мэдээлэл зүй ба тооцоолон бодох техник Мэргэжлийн чиглэл: Системийн шинжилгээ, удирдлага,мэдээлэл боловсруулалт | 190800 | 3 жил | өдрийн анги |
2 | 38.06.01 | Эдийн засаг Мэргэжлийн чиглэл: Улс ардын аж ахуйн удирдлага | 185000 | 3 жил | өдрийн анги |
3 | 40.06.01 | Хууль зүй Мэргэжлийн чиглэл: Төр, эрх зүйн онол ба түүх, төр, эрхийн тухай сургаалиудын түүх | 185000 | 3 жил | өдрийн анги |
4 | 41.06.01 | Улс төр судлал ба бүс нутаг судлал Мэргэжлийн чиглэл: Улс төрийн институц, үйл ажиллагаа ба технологи | 185000 | 3 жил | өдрийн анги |
Их сургуулийн давуу тал
Байршил
Брошюр татах
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.