Москва хотын Улсын технологийн их сургууль (СТАНКИН)
Москва хотын Улсын технологийн их сургууль (СТАНКИН) ( цаашид МГТУ «СТАНКИН») нь томоохон аж үйлдвэрийн нэгжүүдэд орчин үеийн тоног төхөөрөмж бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч технологийн их сургууль юм.
МГТУ «СТАНКИН» нь томоохон аж үйлдвэрийн холдингуудын инженерийн боловсон хүчин, IT-гийн мэргэжилтэн, технологич; экологи, чанарын менежмент, орчин үеийн материал боловсруулах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, түүнчлэн санхүүгийн, инновацийн, стратегийн чиглэлээр өргөн хүрээний ур чадвар, мэдлэг эзэмшсэн менежерүүдийг бэлтгэдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний их сургууль юм.
Тус их сургуульд дэлхийн 65 орны оюутан суралцдаг. МГТУ «СТАНКИН» бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Шинжлэх ухаан, боловсролын төв болно.
МГТУ «СТАНКИН» Москва хотын төвд хэсэгт байрладаг ба сургуулийн ойролцоо метроны 3 станц, томоохон Худалдааны төвүүд, парк, спортын төвүүд бий.
Их сургуулийн тухай
Байрлах хот: |
Москва хот |
Байгуулагдсан огноо: |
|
Салбар сургуулиуд, төлөөлөгчийн газрууд |
|
Дэлхийн түвшинд болон ОХУ дахь рейтинг |
|
Их сургуулийн стратеги хөгжил болон шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүд |
|
Монгол оюутнууд оролцож болох шинжлэх ухаан судалгааны чиглэлүүд болон төсөл хөтөлбөрүүд | Их сургууль нь 35 гаруй тэнхимтэй. Тэнхим бүр хэд хэдэн шинжлэх ухааны сэдвээр судалгаа хийгээд зогсохгүй эдгээр сэдвүүдийн чиглэлээр оюутны клуб, судалгааны бүлгүүд ажилладаг юм. Иймд бакалавр, магистрын түвшинд суралцдаг монгол оюутнууд аль ч судалгааны бүлгүүдэд орж ажиллах боломжтой. |
Монгол оюутнууд оролцон тэтгэлэг, грант авах боломжтой олимпиад, конкурс, уралдаанууд |
Гадаад оюутнууд ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр, үнэгүй суралцахыг хүсвэл https://education-in-russia.com сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. МГТУ «СТАНКИН» нь жил бүр ЕБС-ийн төгсөх ангийн (цаашид бакалаврын түвшинд элсэн суралцах хүсэлтэй) суралцагчдын дунд мэргэжлийн олон чиглэлээр олон улсын "ГҮҮР" олимпиадыг зохион байгуулда. Мөн магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүст зориулан мэргэжлийн олон чиглэлээр "Миний карьер" олон улсын олимпиадыг зохиодог юм. Та эдгээр олимпиадын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Их сургуулийн https://stankin.ru/pages/id_88/page_595 вэб сайтаас авч болно. |
Зургийн цомог
Амьдрах нөхцөл
1 |
Өрөөнд амьдрах хүний тоо, үнэ |
|
2 |
Төлбөрийн нөхцөл |
Хагас жилээр |
3 |
Байрны нөхцөл |
Оюутны дотуур байр нь Их сургуулийн хичээлийн төв байртай маш ойрхон. Дотуур байрнууд нь блок системийн / орон сууцны зохион байгуулалттай бөгөөд блок бүр 2 өрөө, ариун цэврийн өрөө, усанд орох өрөөтэйгээс гадна шаардлагатай бүхий л мебель тавилга, ахуйн хэрэглээний хэрэгслээр хангагдсан байдаг. Мөн түүнчлэн хоолоо хийх гал тогооны, хичээлээ давтах, спортоор хичээллэх зэрэг тусгай өрөөнүүд бий. Гэр бүлтэй оюутнуудад тусад нь өрөө гаргаж өгдөг. |
4 |
Интернет |
өрөө бүр Wi-fi |
5 |
Оюутны амралт, чөлөөт цаг |
|
6 |
Хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөр |
|
7 |
1 сарын амьдралын өртөг |
|
Байршил
Блог
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Д.Медведев: ОХУ-аас хамгийн их тэтгэлгийг олгож байгаа орнуудын нэг бол Монгол
Түгээмэл асуулт, хариултууд
ОХУ-ын 80 гаруй муж, хотуудад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 700 гаруй улсын чанартай их сургууль байдаг. Сургууль бүр өөрийн үүсгэн байгуулагдсан түүх, судалгааны чиглэл, онцлогоосоо хамаараад тодорхой мэргэжлийн чиглэлүүд болон сургалтын хөтөлбөрүүдээ түлхүү хөгжүүлсэн байдаг. Тиймээс суралцах гэж байгаа мэргэжлийг тань үндэслэн хамгийн зөв, оновчтой сургуулийн сонголт хийхэд бидний зүгээс зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой.
ОХУ-ын боловсролын яамнаас нь баталсан нийтдээ 600 гаруй мэргэжлийн чиглэл байдаг. Эдгээр мэргэжлийн чиглэлүүдийг үндэслэн их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө гаргадаг бөгөөд, зарим сургуулиуд нь өөрийн судалгаа шинжилгээ, нарийн хөгжүүлж байгаа салбараасаа хамаараад шинэ мэргэжил, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, оюутнууддаа санал болгодог.
Мэргэжлийн чиглэлүүдтэй манай “Мэргэжил” цэснээс танилцаарай.
Оросын ихэнх сургуулиудын хичээлийн байр, оюутны байр, судалгааны бааз, лабораториуд, урлаг спортын цогцолборууд нь бүгд нэгдсэн кампус хотхонд тусгай хамгаалалтанд байдаг. Зарим сургуулиудын оюутны байрууд нь 5-20 мин-ын явган замд, зарим нь автобус, метрогоор явах замд байрладаг. Нэг онцлог нь оюутны байрны төлбөр нь маш хямд – дунджаар ердөө 1 сарын 20,000-50,000₮ байдаг. Хоол, амьжиргааны зардал нь хотоосоо хамаараад 1 сард 250,000-400,000₮ болдог.
1-рт - сургалтын чанар. Анагаах ухаан, инжененер техник, мэдээллийн технологи, уул уурхай, сонгодог урлаг, батлан хамгаалах, байгалийн шинжлэх ухаанд тулгуурласан хими, физик, геологийн чиглэлүүд нь дэлхийд тэргүүлдэг.
2-рт – монголд ойрхон. Хөрш орон учир машин, автобус, галт тэрэг, онгоц гээд бүхий төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Ар гэрийнхэн нь 1 сарын хугацаанд визгүй зорчино.
3-рт – амьдрах өртөг бага. Төлбөртэй сурах нөхцөлд төлбөрийн хэмжээ нь монголтой ижил. Мөн оюутнууд ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй болсон.
Энэ бол бодит бус цуу яриа. 1990-ээд оны шилжилтийн үе хэдийн өнгөрөөд 30 жил болжээ. Өнөөдөр бол Орос орон аюулгүй байдал, батлан хамгаалах салбараараа харин ч дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болж, Оросын зарим хотууд “дэлхийн хамгийн аюулгүй хотууд” жагсаалтуудад хүртэл ороод байна. Оюутны кампусууд нь харуул хамгаалат сайтай байдаг. Мэдээж орой шөнө гараад гудамж захаар яваад байвал дэлхийн аль ч оронд, ямар ч хүмүүс байж болдог. Архи уух нь ч тухайн хувь хүний асуудал, архийг зөвхөн Оросод худалдаалдаг, бусад европ, азийн орнуудад архи уухгүй гэх асуудал байхгүй шүү дээ.
Орос хэлээ аль нэг сургуулийн хэлний бэлтгэлд сурах боломжтой. Нэг онцлог нь Оросын их сургуулиудын хэлний бэлтгэлд орос хэлээ тухайн суралцах мэргэжилд нь тулгуурлан заахаас гадна, ерөнхий мэдлэгийн хичээлүүд болон мэргэжлийн зарим хичээлүүд ордог учраас цаашдаа 1-р курстээ ороод сурахад маш сайн бэлтгэл болдог. Энэ нь мөн тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх боломж болдог.
1-рт аль болох монголчууд багатай хотод сурах нь үр дүнтэй байдаг. Учир нь монголчууд ихтэй сургууль болон хотод монгол оюутнууд хоорондоо монгол хэлээрээ яриад орос хэлээ эзэмшихэд саад болдог. Харин орос болон гадаад оюутнуудтай орчинд хүссэн хүсээгүй оросоор л ярих шаардлагатай болдог учир хэлээ богино хугацаанд сайн сурч чаддаг.
Монгол оюутнууд байхгүй бол ганцаардана, дасан зохицоход хэцүү гэж айх, санаа зовох хэрэггүй, сургуулийнх нь гадаад оюутнууд хариуцсан албаны ажилтнууд нь гадаад оюутнуудаа яг л эцэг эх шиг нь л халамж анхаарал тавьдаг.
Мэдээж байгаа. ОХУ нь Монголд олгож байгаа тэтгэлгийн хэмжээгээрээ тэргүүлдэг. Жил бүр бакалавр, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэх зэргээр суралцах 500 тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг жил бүрийн 2-3 сард Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд явуулдаг.
Энэ тал дээр Оросын сургуулиуд маш сайн анхаарал хандуулж оюутнуудыг урамшуулж байдаг. Олон сургуулиуд сургалт, шинжлэх ухаан судалгааны ажлууд, урлаг соёл, нийгэм, спортын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгүүдэд аль ч курсын оюутнууд хандах боломжтой бөгөөд хэмжээ нь чиглэлээсээ хамаараад 400,000-600,000₮ байдаг.
Зарим сургуулиуд хүлээж авдаг байгаа. Танд тийм асуудал байгаа бол манайд хандаарай.